Б.Чинбат:Эхлээд газраа олоод хашаал, дараа нь гэрчилгээгээ хөөцөлд гэсэн зарчмаар хот төлөвлөлтгүй хөгжиж байна

2019-10-30

Орчин үеийн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын суурь 1946 онд тавигдаж,  анхны төлөвлөлтийг 1954 онд хийж байжээ. Сүүлийн 30 жилд хотын барилгажилт 2.4 дахин нэмэгдэж, хот  төлөвлөлтгүй, замбараагүй тэлж байгааг  эрдэмтэн, судлаачид хэлэх болсон. Тиймээс   “Улаанбаатар хотын орон зайн бүтэц, зохион байгуулалт хөгжлийн чиг хандлага”-ын талаар доктор, профессор Б.Чинбаттай ярилцлаа.

-Улаанбаатар хот цэгцтэй хөгжихийн тулд яах ёстой вэ?

-Хотын орон зайн бүтцийг төгөлдөржүүлэхээс өөр аргагүй цаг үе  бидний өмнө ирээд  байна. Өөрийн тань асуусан шиг цэгцтэй хөгжих шаардлага бидний өмнө тулгарчээ.  Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хүссэн хүсээгүй өндөр нягтшилт бий болдог.

1990 оноос хойш бий болсон хүн ам, нийгэм эдийн засгийн төлөвлөлтгүй их төвлөрөл өнөөгийн хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлын суурь шалтгаан юм. Click To Tweet Улаанбаатар хот дээр үед гэж ярья.

Ганц төвтэй, тав зургаан зуун мянган хүн ам оршин суудаг, хотын төв болон  зах нь хоорондоо чөлөөтэй холбогддог үе байсан. Гэтэл өнөөдөр улсын нийт хүн амын 46 хувь нь хотдоо бөөгнөрчихсөн, хотын төв болон зах нь хоорондоо холбогдох нь улам бэрхшээлтэй болж байгааг бид бүгд харж байгаа шүү дээ. Click To Tweet Хотын орон зайг төгөлдөржүүлэхийн тулд нэгдүгээрт, хотжих хэсэг нь яг аль нь вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл нөгөө талдаа хотжилтыг хязгаарлах хэсэг мөн адил хаана юм бэ гэдгийг шийдэж өгөх ёстой юм.Өөрөөр хэлбэл, хот тэг гортиг дотор байх нь зүйтэй. Энэ нь дотроо хотжиж, барилгажиж хөгжих ёстой гэсэн үг. Click To Tweet

Тэгвэл хотжилтыг хязгаарлах бүсэд нь ойн сан, усны сав газар, хөдөө аж ахуй гэх мэт хотжиж болохгүй ногоон  бүсээ ялгаж өгөх хэрэгтэй. Өнөөгийн хэмжээ хязгааргүй төлөвлөлтгүй тэлж  байгаа хотыг ингэж тэг гортиг дотор барих нь зүйтэй юм.

1990 оноос хойш хотын барилгажсан талбай 2.4 дахин нэмэгдсэн. Click To TweetЭнэ хэрээр 2040 он хүртэл байна гэвэл дахиад мөн хэмжээгээр нэмэгдэж, одоо байгаагаас маш их замбараагүй тэлэлт үүснэ. Хот төлөвлөлтгүйгээр ингэж тэлж хөгжинө гэдэг сөрөг үзэгдэл.Зам дэд бүтэц барьж байгуулахаас эхлээд олон талын сөрөг нөлөөтэй. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд орон зайн бүтцийг төгөлдөржүүлэх гэдэг  асуудлыг яриад байгаа юм.

-Хот уг нь ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу  хөгжих ёстой байтал  гажиж хөгжөөд байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Яг үнэн. Яагаад ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжихгүй байна вэ. Уг нь хотын бүсчлэлийн дүрэм гэж байдаг. Бизнесийн бүсэд нь юуг зөвшөөрөх юуг хориглох, орон сууцны бүсэд мөн адил юуг хориглож, юуг дэмжих вэ гэдэг асуудал  энэ дүрмээр зохицуулагддаг. Манайх бүсчлэлийн дүрмээ боловсруулсан. Харамсалтай нь мөрдөж эхлээгүй байна. Хэрэв энэ дүрмийг  хэрэгжүүлбэл барилга хоорондын зай хэд байх вэ гэх мэт барилгын бүхий л норм дүрэм хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд 6,7 хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж байсан байна. Улс төрийн тогтворгүй байдал, хөрөнгө мөнгө гээд олон шалтгаанаас болж ерөнхий төлөвлөгөөний дагуу хот хөгждөггүй. Click To Tweet Нөгөөтээгүүр, замбараагүй газар олголт асар их нөлөөтэй. Газрын тухай хуульд иргэн бүр газар өмчлөх эрхтэй гээд заагаад өгчихсөн. Хуульдаа заачихсан юм чинь иргэн эрхээ эдлэх нь зүйн хэрэг. Нэг талаас нийгэм эдийн засгийн том арга хэмжээ ч гэсэн нөгөө талаас хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөгөө зөрчөөд л газар олгоод байдаг. Манайд эхлээд газраа ол, тэгээд хашаал, дараа нь гэрчилгээгээ хөөцөлд гэсэн жишиг тогтсон. Click To Tweet Үндсэн зарчим нь хот ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуул хөгжих ёстой. Улс төр, хэн нэг даргын үзэмжээр өөрчлөгдөөд байвал хот шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжиж чадахгүй.

Улаанбаатар хот өнгөрсөн хугацаанд дангаараа хөгжиж ирсэн. Цаашид дагуул хот бий болгож, бүсчилж хөгжүүлэх тухай ярьж байгаа. Одоо байгаа дүр төрх ингэж хөгжүүлэхийг ч шаардаж байна?

-Цаашид бидний хийх ёстой хамгийн чухал  ажил энэ юм.Улаанбаатар хотыг дагуул хотын системээр хөгжүүлэх шаардлагатай болж байна. Click To TweetБага-хангай, Багануур гэх мэт хуучин дагуул хотуудаас гадна шинэ дагуул хотыг бий болгох хэрэгтэй. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, ачааллыг үүрэлцэх чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн ингэж гэмээнэ  хотын орон зайн бүтэц төгөлдөржих чиг хандлага руугаа явах юм. Гэхдээ одоо нэгэнт бий болсон төвлөрлийг зохистой ашиглах ёстой. Яаж вэ гэхээр, Төв аймаг нийслэл Улаанбаатар хот хоёр бие биедээ ашигтайгаар төлөвлөлт хийж, бүс нутгийг бүрэлдүүлж хөгжүүлэх ёстой юм. Click To TweetБүсчилсэн хөгжлийн шинэ бодлого боловсруулагдаж байгаа энэ хүрээнд нийслэл хот, Төв аймгийг нэг бүс болгож, харилцан зохицож ажиллах асуудлыг шийдэхээр саналууд тусгагдсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ