
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд хоёр жил хорих ял оноолоо. Click To Tweet Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн “Mersedes Benz” маркын машиндаа мансуурч байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилж ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More here on that Topic: gereg.mn/news/34842 […]