• Японы нэгэн баг нэг минутын дотор талбайн төвөөс хоёр гоол оруулжээ /видео/

    Японы хоёрдугаар дивизионы 38 дугаар тойрогт “Ямагата” ба “Эхиме” багуудын хооронд болсон тоглолтын үеэр (3: 0) талбайн эзэд гайхалтай хоёр гоол оруулжээ.

    Тоглолтын 61 дэх минутад 1-0 оноотой байх үед “Ямагата” багийн тоглогчдын нэг нь өрсөлдөгчийнхөө дутуу дамжуулалтыг ашиглан бөмбөгийг авчээ. Хаалгач хаалганаас хэтэрхий хол гарсан байгааг хараад түүний хажуугаар бөмбөгөө цохиж гоолдон багийнхаа давуу талыг нэмэгдүүлэв.

    Эсоэг багийн хаалгач үүнээс сургамж аваагүй. Хэдхэн секундын дараа эзэд бөмбөгийг хагас хамгаалалтын шугам дээр дахин авч, эсрэг довтолгоо хийжээ. “Ямагата”-ийн өөр нэг тоглогч хаалгач хаалгандаа дахин байхгүйг харан цохижээ. Хаалгач өөрийн байр руу ухасхийв. Гэвч энэ удаад цохилт хүчтэй болсонгүй, бөмбөг багахан ниссэн ч хаалгач түүнийг хамгаалж чадсангүй.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ