• Хүн төрөлтхөн анх Ботсванад үүссэн гэдэг нь ДНХ-ийн шинжилгээгээр тогтоогджээ

    Анхны хүн Африк тивээс үүсч, дараа нь дэлхий даяар нүүдэллэн,тархсан гэдэг. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар эрдэмтэд хүн анх үүссэн байж болох байршлыг нарийсгаж, Ботсвана улсын хойд хэсэг гэж тодорхойлжээ.

    Ботсванагийн хойд, Намибиа, Зимбабве улсуудын зарим хэсэг багтсан Их Замбези голын ай савын зүүн хэсэгт хүн төрөлхтөн 200 мянган жилийн өмнө үүсжээ гэж судлаачид үзэж байна. Тэдний шинжлэх ухааны Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд, хүний өвөг дээдэс дээрх газарт цаг уурын өөрчлөлтийн дүнд Африк тивээс шилжин нүүдэллэхээсээ өмнө 70 мянган жил амьдран суусан гэж үзжээ.

    Өмнөх судалгаануудын явцад палеонтологийн чулуужсан үлдэгдэлд ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийхэд тэдгээр нь Африкийн зүүн хэсгээс, тэр дундаа Ботсванаас гаралтай байсан нь тогтоогдож байжээ.
    Харин энэ удаагийн судалгаагаар Намибиа болон Зүүн Африкийн уугуул иргэдээс цусны шинжилгээ авч дахин шинжилсэн аж.
    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ