Тагтнаас дүүжлэгдэн унах гэж байсан хүүг аварсан иргэнийг “Шударга журам” медалиар шагналаа

2019-10-29

Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн, Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярт Ерөнхийлөгч Х.Баттулга  Шударга журам медалийг өнөөдөр  олголоо. Тэрээр, тагтнаас дүүжлэгдэн амь нас нь эрсдэлд орсон байсан 3 настай хүүгийн амийг аварсан ачтан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр авхаалж самбаа гаргаж бага насны хүүхдийн амийг аварсан түүнд онцгойлон баяр хүргэсэн.  Саяхан хүү сэвлэг үргээх ёслолдоо амийг нь аварсан ачтанаа гэр бүлийнх нь хамт урьсан  юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ