• Агаарын бохирдол ганц Монголд бус Азийн орнуудад том сорилт болж байгааг хэлэлцэж байна

    Агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг онцолсон  “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” сэдэвт  шинжлэх ухаан бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэлсэн. Уг хэлэлцүүлэгт Азийн 150 улсын эрдэмтэн судлаачид болон бодлого тодорхойлогчид чуулж агаарын бохирдлыг  хэрэгжүүлж буй бодлого, сайн туршлагаас хуваалцаж, санал солилцож байна.

    Дэлхийд жил бүр агаарын бохирдлын улмаас 7 сая хүн нас барж байна. Click To TweetБага дунд орлоготой Азийн орнуудын  тав хүртэлх насны хүүхдийн 98-99 хувь нь ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид заасан гадна агаар дахь PM2.5 тоосонцрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа ажээ.

    НҮБ-ын Хүүхдийн Сангийн тайланд агаарын бохирдол нь эх хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж, хүүхэд, жирэмсэн эх дутуу төрөх, зулбах, жин багатай төрөх, гээд олон эрсдэлийг дурджээ. Click To TweetТиймээс улс орон яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг тус сангаас анхааруулж байна. Амьдралын эхэн үедээ агаарын бохирдолд өртсөний улмаас хүүхдийн тархины үйл ажиллагаа саатаж, анхаарал төвлөрөх чадвар сулрах, улмаар оюуны хөгжилд нөлөөлж боловсрол эзэмших чадвар буурах магадлалтайг Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлгийн эмч, профессор Дэвид Варбуртон хэлсэн.

    Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар төдийгүй Бээжин, Бангладеш зэрэг хөгжиж байгаа болон хөгжингүй олон оронд том сорилт болсоор байгааг хуралдаанд оролцогчид онцолсон.

                               ХЯТАД УЛС АГААРЫН БОХИРДЛОО 40 ХУВЬ БУУРУУЛЖ ЧАДСАН ТУРШЛАГА

     БНХАУ-ын Өвчин судлалын төвийн эмэгтэйчүүд ба хүүхдийн орчны эрүүл мэндийн хэлтсийн захирал профессор Киан Ванг “Хятад улсын агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах нь” сэдвээр  тавьсан илтгэлдээ “Та бүхэн БНХАУ сүүлийн арван жил агаарын бохирдол ямар байсныг мэдэж байгаа байх. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн  50 хувь нь  агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг ДЭМБ-аас гаргасан. 2004-2018 он хүртэл PM2.5 дундаж нь 100мкг-аар өндөр байсан.

    Гадаад орчны агаарын бохирдол нь чулуужсан түлшний хэрэглээ, аж үйлдвэрийн ялгаралт, замын хөдөлгөөний бохирдолтой холбоотой бол дотоод агаарын чанар нь нүүрс ба биомасс түлшний хэрэглээ, барилга, гоёл чимэглэлийн материал, тавилга, хоол хийх, эцэг эхийн тамхи татах, хүж асаах, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний хэрэглээ зэргээс шалтгаалж байна.

    Агаарын бохирдол үргүйдэл, төрөлтийн сөрөг үр дагавар, амьсгалын замын эрүүл мэнд, мэдрэл сэтгэцийн хөгжил, хүүхдийн хавдар болон архаг өвчин зэрэг сөрөг нөлөөтэй. Дан тамхиталтад хүүхдүүдийн 80 хувь нь өртөж байгаа гэх судалгаа байдаг” гэлээ. Тиймээс Хятад улс өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын эсрэг дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 40 хувиар бууруулж чаджээ. Click To Tweet

    • 2011: Хятад улсын хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр (2011-2020)
    • 2013: Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (“Арван хэмжилт”) 2013 оны агаарын хяналтын шинэ стандарт
    • 2016: БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах татварын хууль, Эрүүл Хятад – 2030
    • 2018: Байгаль орчны яам Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
    • 2019: Эрүүл Хятад санаачилга (2019-2030) тус тус баталсан бөгөөд хатуу түлшнээс хийн түлшинд шилжиж, цахилгаан хэрэглээг нэмэгдүүлэн хатуу түлшийг халах, хяналтын станцуудын тоог нэмэгдүүлсэн байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд агаарын бохирдлыг 40 хувиар бууруулж чадсан.

                                                  БАНГЛАДЕШТ ЖИЛД 100 ХҮН АГААРЫН БОХИРДЛЫН УЛМААС НАС БАРДАГ

    Бангладеш улсад агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдах болжээ. Click To TweetЖилд  100 гаруй хүн агаарын бохирдлын улмаас амиа алддаг  гэх мэдээллийг Байгаль орчны газрын орлогч захирал Луфтор Рахмэн  хэлсэн.

    Тэрээр “Агаар бохирдуулагчдын 58 хувь нь чанар муутай түлшнээс хамааралтай. 2025 он гэхэд түлшийг агаарын чанарт ээлтэй болгох бодлоготой ажиллаж, сайжруулсан түлшийг, боловсронгуй болгосон зуухтай хослуулан агаарын бохирдлыг бууруулна гэж найдаж байна.

    Засгийн газрын зүгээс энэ мэтчилэн агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг авч буй төдийгүй цэвэр агаартай холбоотой хуулийг ч баталсан. Хоол хийхдээ ашиглаж буй түлшний чанарын талаар сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг явуулсан. Чанар муутай түлш хэрэглэснээр хүүхдүүд багтраа өвчин болон тархинд муу гэдгийг ч иргэдийн дунд идэвхтэй мэдээлэл өгч ажиллаж байна Click To Tweet” гэсэн гэлээ.

    ФИЛИППИН УЛСЫН АГААРЫГ БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭР НЬ ХУУЧИН МАШИН 

    ​Агаарын бохирдолд Филиппин улс ч нэрвэгджээ.  Тус улсын Байгаль, орчны удирдлагын товчоо, Байгаль орчин, нөөцийн газрын гадаад орчны агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Вилхелмина Лагонилла “Манай улс агаарын бохирдол чухал асуудлын нэг болсон улсуудын нэг. Гэхдээ давуу тал нь манай улсын хувьд тоо баримт, статистик мэдээллийг маш сайн цуглуулж, түүн дээрээ ажиллан, арга хэмжээ авч чаддаг. Хуучин тээврийн хэрэгсэл, дэд бүтэцтэй холбоотойгоор барилга байгууламжид хэрэглэж буй хорт бодис манай улсад агаарын бохирдол хурцаар тавигдаж байна. Click To Tweet Мөн усны бохирдол ч бидний хувьд асуудал дагуулсаар байна. Хамгийн гол нь иргэдэд агаарын бохирдлын сөрөг үр нөлөө болон хэрхэн сэргийлэх талаар шинээр хэрэглэж буй арга хэмжээг хүргэж ажиллах нь хамгийн чухал” хэмээсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ