• Уул уурхайн сайд харуусч суухаар алтны асуудлаа шийдүүлэхээр УИХ-д ахин оруулаач

    УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурсанд бүлгийн гишүүдээ буруутгаж байгаагаа илэрхийлсэн. УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Төрөөс 2020 онд баримтлах Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр сайд Д.Сумъяабазар “УИХ-аар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг хэлэлцэх үед би та бүхнээс алтанд ногдуулах татварыг 2.5 хувиар нь хэвээр үлдээгээд өгөөч ээ. Тэгэхгүй бол 20-30 хувийн алт алдах гээд байна” гэдгийг хэлсэн. Гэтэл та бүхэн алтанд ногдуулах татварыг 5 хувиар тогтоосон. Өнөөдөр төв банкинд тушаагдсан алтны хэмжээ 12 тонн байна. Өмнөх онд 18 тонн алт тушаагдсан байсан, 6 тонн алт алга болчихлоо. Хил, гаалиар хагас боловсруулсан байдлаар  алт гарсан гэсэн үг. АМНАТ-ийг эргэн харахгүй бол бид алтаа алдаад дуусах нь” гэсэн.

    УИХ-аас энэ оны гуравдугаар сард АМНАТ-ийг тогтоохдоо алтанд 5 хувь, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнд ногдуулах АМНАТ-ийг ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар буюу нийтдээ 10.5 хувь байхаар тогтоосон билээ.

    Үүнээс болж, төв банканд тушаагдах алтны хэмжээ эрс буурч, хил гаалиар хууль бусаар алт гаргах оролдлого идэвхжсэн гэнэ.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын сайын хувьд ойлгон хүлээн авч байгаа тухай хэвлэлд мэдээлж.

    Тэгвэл өнгөрсөн жил энэхүү алтны 2.5 хувийн татварын хугацаа дуусах гээд хэлэлцүүлэх гэтэл МАНАН-гийн толгойлогчийг буулгана гээд УИХ хуралдахгүй байснаас энэ онд хэлэлцсэн. Ингээд асуудлыг 3 дугаар сард шийдсэн нь тэр.

    Гэхдээ хил гаалиар ийм их алт гараад явчихсан гэдэгт үнэмшихэд хэцүү. Энэ нь хил гаалийнхны ажлыг гутаасан явдал болно.

    Мөн зарим хүмүүс алт олборлргчид нөөц ашигласны төлбөрийн хувь буурч магадгүй гээд алтаа тушаахгүй хадгалж байгаа хэмээж буй.

    Тэгэхээр Д.Сумьяабазар сайд асуудлаа шийдүүлэхээр дахин УИХ-д оруулах цаг болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ