
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж зарим уран бүтээлчдэд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. 30 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх төрийн хүндтэй шагналыг хүртээв. Click To Tweet
Ингэснээр Монголын рок, попын домог хэмээн ард түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан “Харанга” хамтлагийнхан тавуулаа Монголын рок, поп хөгжмийн урлагт зүтгэсэн олон жилийн хөдөлмөрөө төрдөө өндрөөр үнэлүүлж, Монгол Улсын Гавьяат цолны эзэд болж байна.
Энэ сарын 26-нд “Буянт-Ухаа” цогцолборт тоглосон тус хамтлагийн 30 жилийн ойн “Замд гаръя” тоглолтыг 12 мянган үзэгч фэн нь үзсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.