
Нийслэлийн түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв МАРСА-ийн санаачлагаар Д.Сүхбаатарын талбай дээрх монгол гэрээс гурван ширхэг сансрын бөмбөлгийг 30 минутын зайтайгаар амжилттай хөөргөлөө.
38 мянган метрийн өндөрт хөөрөх сансрын бөмбөлгүүдэд “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг гурван бүтээлээс гадна санамсаргүйгээр сонгосон 380 иргэний нэрс багтжээ. Click To Tweet Нэрсийг marsa.mn сайтад цахимаар бүртгүүлсэн 5745 хүний нэрсээс санамсаргүйгээр сонгожээ. Click To Tweet“Олон хүүхэд чанартай бүтээл ирүүлсэн.Миний хувьд сансарт бал сараа тэмдэглэж буй монгол хосыг пуужингийн загварын хамт дүрслэн илгээсэн нь онцгой санагдсан ч харамсалтай нь хэмжээний хувьд шаардлагад тэнцээгүй учир шилдгээр тодорч чадаагүй” хэмээн МАРСА төвийн захирал Г.Амгаланбаяр онцолж байсан юм.
Сансрын бөмбөлөг нь сансрын тандан судлалын төрөл аж.Монгол улс ийнхүү 31 дэх удаагаа сансрын бөмбөлөг амжилттай хөөргөлөө. Click To TweetӨмнөх хөөргөлт 33 мянган метрт хүрч байсан удаатай.
Г.Амгаланбаяр сансрын бөмбөлөг даалгавраа дуусгасныхаа дараа хэрхэн газардах талаар “38 мянган метрээс өндөрт хөөрөөд, дотоод даралтаа даахгүй хагараад, буухдаа хамт хөөрсөн хэмжилтийн багажуудтайгаа хамт шүхрээр бууж ирнэ.Улаанбаатар хотоос 200 орчим километрийн зайд бууна гэж таамаглаж байна. Click To TweetБөмбөлөг маань өөрөө нэг цаг 30 минутаас хоёр цагийн хооронд хөөрдөг. Газардсаных нь дараа хөөж,олж авахад хэр хугацаа зарцуулагдахыг мэдэхгүй байна” хэмээн тайлбарлаа.
Мөн бөмбөлөгт суурилуулсан тусгай мэдрэгч төхөөрөмжүүдээр дамжуулан нийслэлийн агаарын чанараас гадна олон шинжлэх ухааны хэмжилтүүдийг хийж гүйцэтгэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.