
Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо саяхан хийсэн билээ. 19889 онд байгуулагдаж байсан тус хамтлагийн гурван гишүүн МУГЖ гэх цолны эзэд юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цолтой. Тэгвэл, хамтлагийн 30 жилийн ой, нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарт МУГЖ цол тэмдэг олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр гарын таван хуруу шиг тус хамтлагийн гишүүд бүгд МУГЖ гэх эрхэм хүндтэй шагналын эзэд болж байна. Click To Tweet
Энэ талаар тус хамтлагийнхан албан ёсны фэйж хуудастаа “Монголын мэргэжлийн Рок хөгжмийн суурийг босголцсон Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёр маань урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээрээ, бидний хүсэн хүлээсэн гавъяа шагналыг хүртэх болжээ. Та хоёртоо баяр хүргэн мэхийн ёслоё” хэмээжээ. Шагналыг өнөөдөр гардуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More to that Topic: gereg.mn/news/34765 […]