
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,доктор Д.Сүхбаттай нийслэл хотын ногоон байгууламжийн талаар ярилцлаа.
-Хотын ногоон байгууламжийг шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?
-Ногоон байгууламжид тулгамдаж байгаа гурван асуудал бий. Нэгдүгээрт, эрх зүйн орчин. Хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр эрх зүйн орчин огт байхгүй.CLICK TO TWEET
Газрын тухай хууль, Барилгын тухай хуульд 30, 10 хувь гээд өөр өөр заагаад өгчихсөн. Байшин барилга барьж байгаа тохиолдолд хэдэн хувь нь ногоон байгууламж байх ёстой юм бэ гэдэг нь ойлгомжгүй.CLICK TO TWEETОдоо бол огт ногоон байгууламж хийхгүй байхад барилгыг нь хүлээж аваад байгаа. Улаанбаатар хот эсгий хотоос барилгажсан хот болж чадах уу.
Нийтийн эзэмшлийн зүлэг талбайтай, ногоон байгууламжийг сул орон зай гэж хараад энд байшин барих боломжтой “өлөн” нүдээр харахаа больчих хэрэгтэй байгаа юм.
Мөн боловсон хүчин мэргэжилтэн маш дутагдалтай байна. Өнөөдөр дүүрэг болгонд тохижилт, ногоон байгууламж хариуцсан хэлтэс байх ёстой. Цаашлаад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Төр нийтийн эзэмшлийн 98.3 га талбайд арчилгааны ажлыг хийж байна. Гэтэл цаана нь арчлах ёстой, шинээр нэмэгдүүлэх ёстой нийт ногоон байгууламжийн 50 хувь нь хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж буюу аж ахуйн нэгж, иргэдийн хашаанд байгаа юм. Агаар хөрсний бохирдлоо бууруулахын тулд амьдарч байгаа гэр хорооллын газрынхаа үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд ногоон байгууламж гэдгийг ярьж, байгуулах ёстой. Бэрхшээл гэхээс илүү тулгамдаж байгаа асуудлаа боломж болгож хараасай гэж хүсч байна.
–Хот байгуулалт, төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг нь ногоон байгууламж. Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламж хэдэн оноос эхтэй вэ?
-Энэ асуултад хариулахаас өмнө хот байгуулалт гэдэг нь юу юм, гаднын улс орон яаж байгуулдаг юм, хот байгуулалтад байх ёстой зүйл нь юу юм, ямар салбар нь тэргүүлэх салбар байх ёстой юм бэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Нөгөө талаар хот байгуулалтад байх ёстой гурван зүйлийн нэг нь хүрээлэн буй орчны асуудал байдаг. Хүрээлэн буй орчны чиглэлээр бусад улс орон эрүүл, аюулгүй, тогтвортой ногоон хөгжлийг дэмжсэн бодлогыг хот төлөвлөлтийн алсын хараа болгож байна.CLICK TO TWEETУлаанбаатар хот ч мөн адил хүн амын 46 хувь төвлөрчихсөн газарт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд тохижилт, ногоон байгууламжийнхаа бодлогыг том дүр зургаар харж, ярих ёстой. Хотын ногоон байгууламжийн хөгжлийн үеийг харахаар анх 1924 оноос эхлэлтэй байдаг.CLICK TO TWEET
Ард түмнээсээ 3000 мянган төгрөгийг цуглуулаад Ардын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш ЗХОУ–ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ногоон байгууламжаа авч явдаг байж. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны буюу 2030 он хүртэл мастер төлөвлөгөөг баталсан. 2020 он гэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 метр квадрат буюу хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн байгаа.CLICK TO TWEETИнгэхийн тулд жил бүр 20-30 га газрыг ногоон болгох ёстой.
Үүний хүрээнд ажиллаж байна. Тухайлбал, энэ оныг ногоон байгууламжийн мод, бутны хэлбэржүүлэлтийг сайжруулах жил болгосон бол өнгөрөгч 2018 онд нийтийн эзэмшлийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх чиглэлээр 22 төрлийн 349 мянган мод, бут тарьсанCLICK TO TWEET.Энэ мэтчилэн байгаа төсвийнхөө хүрээнд үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийж байна.
-Ногоон байгууламж нийслэл хотын өнгө төрх, нүүр царайг илтгэдэг. Нэг хэсэг ногоон байгууламжийн арчилгаа, тордлогоо гээгдсэн байсан нь юутай холбоотой вэ?
-Яг үнэн.1990 оноос хойш хотын ногоон байгууламж огт эзэнгүй 17,18 жил хаягдсан.CLICK TO TWEETНийгмийн шилжилтийн үе өөр олон зүйлс нөлөөлсөн байх. Харин 2013 оноос хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилгаа үйлчилгээнд тодорхой хэмжээгээр төсөв тавьж өгдөг болсон. Одоо нийслэлд хотод байгаа нийт мод, бутны насжилт, ургамлын тоо төрөл зүйлийг аваа үзэхээр ихэнх нь 2013 оноос хойш таригдсан байгаа юм.CLICK TO TWEET2016 оноос хойш хотын ногоон байгууламжид онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, бодлогын асуудал, шаардлагатай стандарт, мод сөөгний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал буюу тусгай хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ногоон байгууламжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр гэх мэт олон талт байдлаар ажиллаж байна. Ногоон байгууламжийн олон ISO9001/2015 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, мөрдүүлэх чиглэлээр 2017 оноос эхлээд зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. Хотын ногоон байгууламжид тулгамдаж байгаа асуудал байгаа. Харин түүнийгээ тойроод байхаас илүүтэй шийдвэрлэх арга замаа эрэлхийлээд шийдэл болгох нь чухал байгаа юм. Ингэхийн тулд зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.