• Ирэх нэгдүгээр сарын 1-нээс долоон төрлийн хавдрын үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийнэ

    Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг   УИХ-ын чуулганаар баталсан. Эдгээр хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг  мөн баталсан билээ. Манай улс жилд 4400 иргэнээ хорт хавдраар алддаг гэх харамсалтай баримт бий. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээг иргэдэд үзүүлснээр өвчлөл багасна гэж хууль санаачлагчид үзсэн байна.

    Хууль хэрэгжиж эхэлснээр иргэд элэг, уушги, зүрх, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс гэх мэт долоон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ оношлогоог үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм. Click To Tweet

    Уг хуулийн төсөл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ