
Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэгч гэж олонд танигдсан Клаудиа Лопез Колумб улсын нийслэл Богота хотын даргаар өнгөрөгч Бямба гарагт сонгогджээ.
Зүүний хүчнээс нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр 49 настай бөгөөд ижил хүйстэн юм. Лопез сонгуульд саналаа өгөх эрх бүхий 36 мянган сонгогчдоос 35.2 хувийн санал авч, ялалт байгуулжээ.
Ялалтынхаа талаар тэрээр твиттер хуудсандаа “Бид зөвхөн ялаагүй, бид түүхийг өөрчилж байна” хэмээн бичжээ. Энэ жилийн хотын даргыг сонгуулийн хувьд өмнөх жилүүдээс хавь олон буюу нийт 116 мянган хүн нэр дэвшсэнээс 37 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Ийнхүү 7.2 сая хүн амтай нийслэл хотын даргын албыг хаших болсноор дандаа эрэгтэйчүүдээр удирдуулж ирсэн хотын түүхэнд томоохон өөрчлөлт орж байгаа юм.
Эх сурвалж: afp
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.