Үндэслэлгүй хөрөнгөжсөн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал дахин хойшиллоо

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 14-ний өдөр болох байсан ч өнөөдөр болгон хойшлуулсан байсан. Гэвч өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл дахин хойшиллоо.

Н.Золжаргалыг банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж байгаа юи.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ