• Оросын эзэнт гүрний хааны ордон музейг ирэх зургадугаар сард нээнэ

    Оросын эзэнт гүрний сүүлчийн хаан, Романовын удмын сүүлчийн залгамжлагч, Николай хааны амьдарч байсан ордныг сэргээн засварлах ажил 2012 оноос хойш өрнөж буй.

    Тэгвэл найман жилийн хугацаанд үргэлжилсэн их засварын ажил дуусч, ирэх оны зун эхний найман өрөөг нээхээр болсон гэж албаныхан мэдээлжээ.

    Тус ордон нь Италийн архитектор Жиакомо Куаренгигийн хамгийн сайн бүтээлүүдийн нэгд тооцогддог бөгөөд 18-р зууны сүүлээр Нэгдүгээр Александр хаанд зориулан баригдаж байжээ. 1917 оны хувьсгалын дүнд Николай хаан огцорч, гэрийн хорионд орсон юм. Харин 1918 оны долдугаар сард Николай хаан, түүний гэр бүлийнхэн, зарц нарыг нь гээд бүгдийг нь буудан хороосон гэдэг.

    Эхэлж нээлтээ хийх болсон найман өрөөнд хатан хаан Александра Феодоровнагийн хамгийн дуртай байсан өрөө, Мооришийн хэв маягаар бүтээсэн угаалгын өрөө, мөн  эзэн хаан, хатан хааны үндсэн өрөөнүүд багтжээ.

    Сэргээн засварлах ажилд 31 орчим сая ам.доллар орсноос ихэнхи нь шал, таазыг сэргээн засварлахад зарцуулагджээ.

    Эх сурвалж: afp

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ