
1990-ээд оны эхэн үед хэд хэдэн үүргэвчтэй аялагчдын амь насанд хүрсэн Иван Милат гэх этгээд тавдугаар сард улаан хоолой, ходоодны хорт хавдартай гэж оношлогдож, өнгөрөгч Бямба гаригт Сидней хотын шоронд 74 насандаа өөд болжээ.
Замын ажил хийдэг байсан Иван Милат 1994 оноос хойш өөрийгөө Текс хэмээн нэрлэх болж.
Цагдаагийн байгууллагын тогтоосноор тэрээр Германы гурав, Английн хоёр, Австралийн хоёр үүргэвчтэй аялагчдын аминд хүрчээ. Замын унаанд дайгдахаар гараа өргөж байсан аялагчдыг машиндаа суулгасныхаа дараа аминд нь хүрдэг гэж хожим нь мэдүүлжээ.
Хэрэг үйлдэгдсэнээс хойш 14 сарын дараа 1992, 1993 онуудад Сиднейгийн ойролцоох ой модноос хохирогчдын цогцос олдсоноор, цуврал аллага илчлэгдэж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Info to that Topic: gereg.mn/news/34673 […]