
Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9-р багт байрлах “Мах Маркет” ХХК-ний махны үйлдвэрийн ажилчид өнгөрсөн бямба гаригт хордсон гэх мэдээлэл гарсан. Click To Tweet Энэ талаар тус аймгийн холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Үйлдвэрийн ажилчид хордсон гэх дуудлага ирсэн даруйд орон нутгийн МХГ, Онцгой байдлын хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Нийт 38 хүн хордож, хордлого тайлах шаардлагатай эмчилгээг хийснээр биеийн байдал нь тогтворжсон гэх мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Дүгэрмаа өглөө.
Одоогоор “Мах Маркет” компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа бөгөөд гурван төрлийн хортой бодис байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлтийг холбогдох газрууд гаргаад байгаа гэв.
Харин тус аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл төвийн дарга Балжмаа “Ямар нэгэн хортой бодист хордсон гэж одоогоор хэлж чадахгүй. Яагаад гэхээр хөргүүрийн перон алдагдаж хордсон байх магадлалтай гэж үзэж байгаа ч хий хэмждэг хэмжилтийн багажаар илрээгүй. Перон нь өөрөө үнэртэй байдаг учраас биднийг очиж ажиллахад ямар нэгэн үнэр үнэртээгүй. Гэхдээ өнөөдөр Улаанбаатараас перон хэмждэг зориулалтын багаж ирж байгаа. Түүгээр дахин хэмжинэ.Үйлдвэрийн ажилчид агааржуулалтаа хаасан байсан. Өглөөний хамгийн эхний хүн 8 цагт ирсэнээс хойш анхны дуудлага 9 цаг 10 минутад ирсэн. Мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас агааржуулалтаа хаасан байхад их эвгүй үнэртэй. Үүнээс ч болсон байх магадлалтай Click To Tweet” гэв.
Хордсон иргэдийн цуснаас шинжилгээ авч лабораторит хүргүүлсэн бөгөөд ямар төрлийн хортой бодис болох нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.