
Туркийн ерөнхийлөгч Эрдоган Истанбул хотод болсон арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Хэрэв Сирийн Курдын зэвсэгт хүчин Турк, Оросын тохиролцсон ойлголцлын санамж бичгийн заалтын дагуу 150 цагийн дотор Сирийн хойд хэсгийн “аюулгүй байдлын” бүсээс гарахгүй бол Туркийн тал Курдын зэвсэгт хүчнийг дангаараа устгах болно” гэжээ.
Эрдоган “Аюулгүй байдлын” бүс байгуулсан нь Туркийн тал зорилтдоо хүрч чадсаны илрэл юм. Дэлхий дахин Туркийн хил хязгаарын аюулгүй байдлыг хүндэтгэн үзэж, Сирийн хойд хэсэгт “аюулгүй байдлын” бүс байгуулах төлөвлөгөөг дэмжихийг уриалж байна” гэжээ.
Тэрээр “Хэрэв Европын орнууд Сирийн нэг, хоёр сая дүрвэгсдийг “аюулгүй байдлын” бүсэд байрлуулах гэсэн Туркийн төлөвлөгөөг дэмжихгүй бол Турк хилийн хаалгаа нээж Европ руу оруулах болно” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.