Монголбанк, СЗХ-г хэн хэн удирдах вэ

Монгол улсыг ФАТФ саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанк болон СЗХ-ны удирдлагыг өөрчлөх гэж байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг УИХ-ын дарга өрөөндөө дуудсан. Ингээд С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нар чөлөөлөгдөх нь тодорхой болоод буй. Харин тэдний оронд очихоор тэмүүлэгсдийн нэрс тодорч эхлээд байна.

СЗХ-ны даргад С.Даваасүрэнгийн оронд дэд дарга Д.Баярсайхан нь очихоор зүтгэж байгаа аж.

Харин Н.Баяртсайханы оронд Монголбанкийг одоогийн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар удирдчих санаатай гүйлдэх болсон гэх. Б.Лхагвасүрэн нь Увсынх бол О.Эрдэмбилэг УИХ-ын гишүүн асан  Т.Очирхүүгийн хүү.

Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд горилогсодын дунд   Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Л.Соронзонболд бас яригдаж байна. Энэ дунд эдийн засагч, багш Ч.Хашчулууны нэр ч дуулдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ