
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Абу Бакр аль-Багдадиг хөнөөснөө зарласан. Тэрбээр ОХУ, Ирак, Сири, Курдууд түүнийг хөнөөхөд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм.
Түүний хэлснээр Орос улс Сирид хяналтаа тогтоосон агаарын орон зайг АНУ-ын цэргүүдийг дамжуулан өнгөрүүлэх зорилгоор нээж, “маш сайн ажил хийсэн” аж.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Исламын улс” -ын удирдагч Абу Бакр аль-Багдадиг устгасан АНУ-ын цэргийн ажиллагааны талаар найдвартай мэдээлэл байхгүй байна гэж мэдэгдлээ.
“Оросын Батлан хамгаалах яам ISIS-ийн удирдагч асан Абу Бакр аль-Багдадиг “устгах” АНУ-ын армиас Туркийн хяналттай Идлибийн цэрэгжсэн бүсэд явуулж буй ажиллагааны талаар найдвартай мэдээлэл байхгүй байна” гэж тэр хэлэв.
Түүний хэлснээр, АНУ-ын ажиллагаанд оролцсон, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр нь бүгд хоорондоо зөрчилтэй мэдээлэл гаргаж байгаа нь “үндэслэлтэй асуулт, эргэлзээг төрүүлж, түүний бодит байдал, цаашлаад амжилтанд хүрсэн гэхэд итгэмээргүй болгож байна” гэжээ.
Тус яам 10-р сарын 26-нд болон сүүлийн өдрүүдэд Идлибийн цэрэгжсэн бүсийн эсрэг АНУ, эвслийн зүгээс агаараас цохилт хийгээгүй гэж мэдэгдэв.
“Хоёрдугаарт, энэ ажиллагааны үеэр Америкийн агаарын цэргийнхэн Идлибийн бүсийн агаарын орон зайд нисэхэд ямар нэгэн тусламж үзүүлсэн талаар бид мэдэхгүй байна” гэж Конашенков хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.