Д.Совд:“ХҮННҮ ЭЙР”өвлийн хүйтэнд онгоцоо хучиж байгаа нөхцөлд аюулгүй байдал алдагдах,ажилчид амь нас, эрүүл мэндээрээ хохирох ноцтой эрсдэл байсаар байна

2019-10-28

“ХҮННҮ ЭЙР” ХХК  хөдөлмөр аюулгүй байдал мөрдөөгүйн улмаас газрын техникийн үйлчилгээний ажилтан М  нь тархиндаа хүнд гэмтэл аван ухаангүй 13 хоног болж байна. Энэ хугацаанд ар гэрийнхэн нь ослыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд холбогдох бүхий л газарт өргөдөл, гомдол гаргасан ч өнөөг хүртэл хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа юм.  Түүнчлэн ИНЕГ олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн дүрэм, стандартыг мөрдүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах нөхцөл бүрдсэн гэх баримтыг ил болсон. Энэ талаар хохирогч М-ийн авга ах Д.Совдтой ярилцлаа.

-Дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?

-Миний дүүгийн эмчилгээ сувилгаа эрчимтэй сайн байгаа Сайд, яамнаасаа авахуулаад бүх шатандаа анхаарч байна.  Удахгүй дүү маань ухаан  орох байх гэдэгт итгэж найдаад бид бүхэн залбирч, хүлээж сууна.

Та ослын шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгохын тулд  холбогдох төрийн бүхий л байгууллагын удирдлагуудад хандсан байгаа. Үр дүн хэр байна вэ?

-Төрийн байгууллагуудын зүгээс ямар ч үр дүн гаргаагүй байна. Харин миний энэ тэмцэл, ослыг олон нийтэд ил болгосноор Монгол Улсын онцгой бүс иргэний нисэхийн салбарт хууль зөрчсөн  үйл ажиллагаа олон  байдгийг мэдэж авлаа, түүнийг нь  илрүүллээ.

Осол гарснаас хойш гурав хоногийн дараа хүртэл энэ компани ямар ч арга хэмжээ аваагүй байсан. Миний дүүтэй хамт шөнийн ээлжид ажиллаж байсан 4 залуу осол гарснаас хойш эмнэлэгт  бидэнтэй хамт  миний дүүг сахиж байсан. Тэдний ярианаас сонсоход нөгөө л хоол зөөдөг машин, каскгүйгээр онгоцоо хучсаар л байсан байгаа юм. Ингээд 4 дэх хоног дээр нь би тэсэхгүй хэвлэлийн хурал хийсэн. Үүний үр дүнд “Хүннү Эйр”ХХК ИНЕГ-ын автобаазаас зориулалтын машин түрээсээр авч, миний дүүтэй хамт 3 ээлжээр ажилладаг 10-аад залууг каскатай болгосон. Click To Tweet

Эдгээр залуус 24:48 цагаар ээлжилж шөнийн 1 цагаас дараа өдрийн шөнийн 1 цаг хүртэл бүхэл бүтэн 2 шөнө унтаж чадалгүй нойроо алдаж, ажилладаг байсныг нь болиулж 24:72 цаг болгож эрсдэлээс ямар ч байсан хамгааллаа. Click To Tweet

Тэдгээр залуус надад “баярлалаа ахаа” гэж хэлсэн. Яахав, дараагийн осол гарахаас бага ч гэсэн урьдчилан сэргийлж чадлаа. Гэхдээ энэ компани онгоцоо хучиж байгаа нөхцөлд осол гарах эрсдэл байсаар л байна. Одоо гадаа хүйтэрч цас орж байна. Хүмүүс машинаа дулаан граашт байрлуулж байхад “Хүннү Эйр” онгоцоо хучсаар л байна. Click To Tweet

Машинаас бага аюулгүйн ажиллагаатай агаарын тээврийн онгоц гэж байдаг юм уу гэдгийг би холбогдох хүмүүсээс нь асуумаар байна.

Олон улсын иргэний нисэхийн дүрэмд зааснаар онгоцыг хучиж, хүлэх биш зориулалтын ангаар буюу барилга байгууламжид байрлуулах ёстой. ЗТХЯ, ИНЕГ-ынхан энэ стандартаа мөрдүүлж, дүрэм журмынхаа дагуу ажиллаач ээ.

Манайх шиг онгоцоо хучдаг өөр улс орон хаана ч байхгүй. Машин шиг онгоц хучиж байгаа энэ байдлыг болиулах хэрэгтэй байна  ш дээ. Зуны дулаан цаг биш. Өвлийн хүйтэнд гадаа тавьсан онгоцоо хучиж байгаа нөхцөлд онгоцны аюулгүй байдал, түүнийг нь хучиж байгаа ажилчдын эрүүл мэнд амь насанд ноцтой эрсдэл учирсан хэвээр л байна. Click To Tweet

Хэчнээн  хүн амь нас эрүүл мэндээрээ хохирч байж, онгоцнуудаа  хучихаа больж, зориулалтын Ангаарт хийх гээд байгаа юм бэ. Монгол Улсын онцгой бүсэд дүрэм журмаа мөрдөөгүй, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй байсан нь илэрлээ.  Цаашлаад олон улсын иргэний нисэхийн  байгууллагын стандарт дүрмээ ИНЕГ нь мөрдүүлдэггүй, хяналт тавьдаггүй байсныг нь мөн адил илчиллээ. Одоо харин хуулийн байгууллага нь ажиллах хэрэгтэй байна. Ер нь газраар явдаг машинаас бага аюулгүйн ажиллагаа шаарддаг агаарын тээвэр гэж байх уу. Тиймээс “Хүннү эйр”-ийг онгоцоо хадгалах зориулалтын ангаартай болго, чадахгүй бол ангаартай болох хүртэл нислэгийг нь зогсоох хэрэгтэй ш дээ. Click To Tweet Энэ бүхний цаана ганц хүний биш олон хүний амь настай холбоотой асуудал яригдаж байгаа  шүү.

Дүүгээ осолд орсон шөнийн маргаашнаас эхлээд би ослын үнэн мөнийг тогтоолгохын тулд тэмцсэн. Яагаад гэхээр эд нарт итгээд суувал миний дүүгийн хохь болоод үлдэх нь тодорхой байсан. Click To Tweet Тодорхой байсан гэдэг нь анхнаасаа ЧХОУНБ болон “ХҮННҮ ЭЙР”ХХК ослын үеэр авсан арга хэмжээнийхээ тодорхойлолтод миний дүүг  “өндрөөс унасан” гэдгийг нь нуугаад “ухаан алдсан” гэж дуудлага өгсөн байсан. Өөрсдийнх нь тэр баримт нь ч байгаа ш дээ.

Олон Улсын зэрэглэлтэй, нислэг үйлддэг, Олон Улсын болон дотоодын Иргэний нисэхийн дүрэм, аюулгүйн дүрэм журам зааварчилгаа, хөдөлмөр хамгаалал, анхны тусламж зэрэг бүхий л зааварчилгаа авч өдөр бүр ажилдаа гардаг мэргэжлийн нисэхийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, захирал, дарга, холбогдох ажилтнууд, эмч,цагдаа нарын хэрхэн мэргэжлийн бус ажилладаг вэ гэдгийг мэдэж авлаа.  Хамгийн гол нь нисэхийн аюулгүй ажиллагаа ямар ноцтой байдалд байгааг илрүүллээ. Click To Tweet

“Хүннү эйр” компаний аюулгүй үйл ажиллагаа, захирал, удирдлага, мэргэжилтнүүдийнх нь мэдлэг боловсрол, хариулага, ажилдаа хандах хандлага, сэтгэл, хөдөлмөр хамгаалал, шуурхай албаны зохион байгуулалт, хөдөлмөр хүний нөөцийн зохион байгуулалт, мэдээлэл хүргэх бүртгэх систeм зэрэг бүгд хангалтгүй эрсдэлтэй байгааг нь илчиллээ.

-Ямар албан тушаалтангууд ослын үеэр хариуцлага алдсан байдаг юм бэ?

-Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. ИНЕГ болон ЧХОУНБ, “Хүннү эйр” осол гарах үед авах ёстой арга хэмжээгээ  хууль журмынх нь дагуу хийсэн бол  би ингэж явахгүй  байх байсан. ЧХОНБ-ын цагдаа ослын үeэр хэргийн газар байсан. Осол гарсныг мэдсэн  мөртлөө огт ажиллагаа хийгээгүй.  Би ослын дараа өдөр нь өөрсөд дээр нь очиж өргөдөл өгч байж, шалгаж эхэлсэн байдаг юм. Click To Tweet Түүнээс хойш 10 хонож байхад хохирогчдоос ч мэдүүлэг аваагүй маш удаан хойрго ажиллаж байна.

Миний дүү 3,4 метрийн өндрөөс цементэн шалан дээр уначихаад байхад анхны үзлэгийг хийсэн нисэх буудлын эмч “чи зүгээр л байна ш дээ, дуугараач чи” гээд хоёр мөрнөөс нь бариад сэгсэрсэн байдаг. Click To Tweet

Тэр үед нь миний дүүгийн ухаан орж гараад байсан байгаа юм. Би хардах эрхтэй. Тэр өндрөөс унаад толгойдоо битүү гэмтэл авсан байхад сэгсэрч дугтарснаас болоод харвалт нь бүр хүчтэй явагдсан байх магадлалтай.

Эмч миний дүүг сэгсэрч байхдаа холбоо барих утасны дугаараа хэл гэж асуусан байгаа юм. Тэгэхэд нь миний дүү 96021615 гэж хэлээд ухаан алдсан. Энэ нь утасны дугаар биш миний дүүгийн  регистрийн дугаар нь. Энэ үедээ ухаан нь орж гараад байсныг хамт байсан хүмүүс нь нотолсон. Гэтэл эмч тэмдэглэлдээ “ухаан санаа нь эрүүл” гэж бичсэн. Эмч хүн байж яагаад ухаан нь орж гараад байгааг мэддэггүй юм. Тэр өндрөөс унасан хүн тархиндаа гэмтэл авсан байх магадлалтай гэдэг дүгнэлтийг эмч байтугай энгийн хүн ч гадарлана. Click To Tweet Гэтэл нүдэн дээр нь ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг  сэгсэрч дугтчиж болох уу.

Осол гарах үед холбогдох хууль, дүрэм, журам зааврын дагуу ажиллаад “Хүннү эйр”  болон ЧХОНБ-ын холбогдох ажилчид, удирдлагууд өндрөөс унасан ослыг нуулгүй ажилдаа мэргэжлийн хандаж 103, цагдааг хэргийн газар дуудаж миний дүүд анхны тусламжийг зөв өгч, хэргийн газрыг үзлэг шалгалт, шинжилгээг зохих ёсоор нь ажиллуулсан бол,  ЗТХЯ, ИНEГ-ын холбогдох ажилчид, сайд, дарга удирдлагууд нь хүний амь настай холбоотой ноцтой осол аваарыг зохих хууль, дүрэм, журам, заавраа биелүүлж, Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын/ICAO/ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажилласан бол, Нисэхийн цагдаа нь хэргийн газар үзлэг хийсэн бол, Мэргэжлийн хяналтын газар нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа, Click To Tweet ИНEГ-ийн Нисэхийн Аюулгүй Ажиллагаа Хяналт Зохицуулалтын Алба нь нисэхийн аюулгүй ажиллагаагаа зохих хууль дүрэм журамд зааснаараа тэр даруйд нь шуурхай шалгаад ажлаа хийсэн бол би өнөөдөр ингэж явахгүй байсан.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд нь шалгалт хийсэн биз дээ?

-Хүний амь настай холбоотой ноцтой осол аваар 24 цагийн харуул хамгаалалттай, камeрын системтэй, олон улсын зэрэглэлтэй, аюулгүйн дүрэм журамаа цаг минут бүр мөрддөг улсын онцгой бүсэд гарсан байхад  цагдаа, мэргэжлийн хяналт өргөдөл өгөөгүй гээд шалгаагүй байсан. Нисэхийн аюулгүй ажиллагааг нь шалгах учиртай ИНEГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба нь осол болсоноос хойш бүтэн 7 хоногийн дараа шалгалтаа оруулсан.  Шалгасан нөхдүүд нь “Хүннү эйр”-ийн  захирлын цэргүүд. Өмнө нь энэ албаны даргаар ажиллаж байсан хүн гээд бодохоор шалгалтын дүгнэлт үнэн зөв гарах эсэх нь бас л эргэлзээтэй. Би үнэн зөв гарна гэдэгт угаасаа итгэхгүй.

Эдгээр бүх төрийн байгууллагуудын яаж эрх ашгаараа эрх мэдлээрээ ялзарч,  мэргэжлийн бус сэтгэлгүй хүмүүсээр дүүрсэнг, хувийн хэвшил болох тус компани ямар хууль бус давуу эрх ямбатай, хяналтгүй дураараа дургиж байгааг ил тод болголоо. Click To Tweet

Одоо хүртэл онгоцоо хучсаар дүрэм журмаа зөрчсөөр байна шүү дээ. Яаралтай онгоцыг нь зориулалтын агуулах сав Ангаарт оруулэс эсвэл нислэгийг нь зогсоох шаардлагатай байна. Миний тэмцэл ганцхан дүүгээр минь зогсохгүй. Төрийн байгууллагуудын идээ бээрийг шахаж, ил гаргана. Click To Tweet

Би  өнгөрсөн долоо хоногт өргөдөл өгч байж  өнөөдрөөс   шалгалт нь орох гэж байна. Гэтэл нөгөө компани нь аль эрт хоолны машинаа солиод зориулалтын машин, каск зэргээ аваад шагалтандаа урьдчилаад зориудаар бэлдчихсэн байгаа. Click To Tweet

Энэ компани  ослоо хүлээн зөвшөөрөхгүй миний дүүг хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй өөрийнх нь буруу болгох гэж гарын үсэг зурсан цаасыг баримт болгож буруутгаж байна. Өөрсдөө миний дүүгийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байхгүй онгоц хучих ажлыг хүчээр хийлгэж амь насыг нь эрсдэлд оруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Click To Tweet  ИНEГ түүний харьяа Чингис Хаан олон улсын нисэх буудал ” Иргэний нисэхийн дүрэм ” 12.51 д заасан “ОСОЛ, НОЦТОЙ ЗӨРЧИЛ”-ийн заавал мэдээлэх үүргээ зөрчин, одоог хүртэл энэхүү ноцтой ослыг нуун дарагдуулж авиа компанийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа болгох гэж хуурамч баримт бүрдүүлж байна. Миний дүү ухаангүй 10 гаруй  хонож байхад энэ хүмүүс албан тушаал, хар толгойгоо л бодож байна.

-Та цаашид  яая гэсэн бодолтой байна вэ?

-Би үнэн зөвийг тогтоотол, буруутай нь хариуцлага хүлээтэл явна. Миний дүүгээс гадна олон хүний амь нас, эрүүл мэнд хамт яригдаж байгаа. Энэ компани онгоцнуудаа машин хучдаг шиг хучиж байгаа нөхцөлд тэнд миний дүүтэй хамт ажиллаж байгаа залуусын амь нас, цаашлаад онгоцны аюулгүй байдал эрсдэлтэй хэвээр байна. Click To Tweet

Нэг зүйлийг хэлэхэд маш олон хүн дээр нь  “Хүннү эйр”, холбогдох төрийн байгууллагуудаас надад  ‘”Чи зүгээр дүүгээ сахиад, эрүүл мэндийг нь бодоод зүгээр сууж байл даа. Юу хийгээд дүүгээрээ шоудаад гүйгээд байгаа юм бэ” гэж хэлж байна.

Уучлаарай, надад дүүгээрээ шоудах ухамсар болон ёс суртахуун байхгүй гэдгийг би тэр хүмүүст хандаж хэлье. Ганцхан манай дүү ч биш олон салбарт хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүйн хар гайгаар амь насаа алдаж, тахир дутуу болсон иргэн зөндөө байгаа.  Ямар нэгэн осол аваар болоход бид бүхэн мэдлэггүйгээс болоод хохирогчийнхоо эрүүл мэнд, амь нас, ажил явдал гэх мэтэд хамаг анхаарлаа хандуулж уйлж унжиж, шаналж зовдог. Гэтэл энэ хооронд эрх мэдэлтнүүд аль хэдийн өөрсдийгөө хамгаалж, хэргийг өөрсдөөсөө холдуулж, хохирогчийг буруутгадгийг би биеэрээ мэдэрлээ бас илрүүллээ. Click To TweetАраас нь хөөцөлдөөгүйгээс, мэдлэг мэдээлэлгүйгээс болж хэчнээн олон хүн хохирч үлдсэн бол гэж бодохоор үнэхээр харамсалтай байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ