Тариа хураалт 83.5 хувьтай байна

Тариа хураалт 83.5 хувьтай байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Аравдугаар сарын 25-ны  байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6 мянган тонн улаанбуудай,  14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна.

2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.

 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/Д Таримлын төрөл Хураах талбай         (га) Хураасан талбай           (га) Хувь Нэгжийн ургац        (цн) Нийт ургац(тн)
1 Үр тариа 350307 292416 83.5 12.4 361759
2 Төмс 14856 14744 98.3 128.4 189356
3 Хүнсний ногоо 8042     7891 94.7 114.8 90572
4 Тэжээл 45567 37085 77.8 23.5 87241
5 Тосны ургамал 78213 51832 65.9      4.7 24478

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ