Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй байна.
Прокурорын хяналт дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа гэнэ.
Мөн өчигдөр 18.30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрын тасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр зургаан хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.