Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Гацуурт”-ын Л.Чинбатыг илчиллээ

2019-10-25

Өнөөдөр УИХ-ын чуулган дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 230 тэрбум төгрөгийн талыг нэг компани охин компаниудтайгаа нийлж авсан гэх асуудлыг хөндлөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө мөнгө 100 хувь үр дүнтэй байгаасай.

Нэг компани өөрийн болон охин  компаниараа  нийлсэн бараг 20-иод компаниар 230 тэрбум төгрөгийг  хагасыг нь аваад явчихдаг байж болохгүй. Энэ мөнгө ард иргэдэд очих ёстой.Хэдийгээр зорилго нь тодорхой боловч  үүнийгээ буруу механизмаар хийхээр болохгүй байна.

Өөрөөр  хэлбэл,Тариалан эрхлэлтийг дэмжих санд 230 тэрбум төгрөг хийгээд, үр дүнг нь тооцохоор 50 хувьтай л болчихоод байна. Бид 100 биш юмаа гэхэд ядаж 90 хувийн үр ашигтай явуулах хүсэл эрм элзэлтэй байна. Та бүхэн анзаарч байгаа байх.Үр ашигтай, өндөр үр дүн гаргах хөтөлбөрүүддээ бид мөнгө нэмж өгч байгаа. Улсын төсвөөс зарцуулагдаж байгаа мөнгөний үр дүн хэдэн хүнд яаж хүрч байна гэдэг асуултыг л бид асуугаад байгаа. Түүнээсээ болоод маргалдаж байна. Энд сайн ярилцаж байж л шийдлээ олно шүү дээ” гэв.
Сангийн сайд УИХ-ын чуулган дээр ингэж ярьснаараа “Гацуурт”-ын Л.Чинбатыг илчиллээ гэж хүмүүс үзэж,сошиал сүлжээгээр бичиж  байна.

Учир нь “Гацуурт” компанийн захирал  Л.Чинбат 2017 онд  өөрийн харьяаны “Гацуурт”, “Баяндулаан уул”, “Шаргал тариа”, “Скрин”, “Сэлэнгэ тос”, “Монгол ногоо” зэрэг компаниудаараа үрийн буудайн урамшууллын 50 хувийг авсан гэх мэдээллийг ЭНД бичсэн бөгөөд үүнийх нь төлөө сэтгүүлчийг шүүхэд өгөөд жил тойрон болж байгаа аж.

Тиймээс өнөөдрийн Сангийн сайдын хэлсэн Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбоотой үг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “Гацуурт”-ын  Л.Чинбатад хаяглагдсан болж таарав бололтой. Өөрөөр хэлбэл, “Гацуурт”-ын Л.Чинбатыг албан ёсоор илчилсэн анхны тохиолдол Сангийн сайдын үг болов.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ