Ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих захирамж гаргалаа

2019-10-25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж”-ийг өчигдөр гаргажээ. Click To Tweet

Захирамжид:

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ.

Шалгалтын явцад хураагдсан түүхий нүүрсийг “Амгалан дулааны станц” ХХК-д, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ