“Эко” зээлээр цахилгаан халаагуур аваад хуучин зуухаа 150 мянган төгрөгөөр зарах боломжтой

2019-10-25

Хас банк БОАЖЯ-тай хамтран  өнгөрсөн есдүгээр сараас эхлэн цахилгаан халаагуур, орон байрны  дулаалгын чиглэлээр  иргэнд 20 сая, байгууллагад 20 сая төгрөгийн  жилийн найман хувийн зээлийг олгож эхэлсэн.  Үүний хүрээнд иргэд Хас банктай хамтран ажиллаж буй нийлүүлэгч байгууллагуудын цахилгаан болон дулаалгын материалыг “Эко” хэрэглээний зээлээр авах боломжтой юм. Харин банк  зээл олгохдоо тухайн хүн зээлээ яаж төлөх вэ гэдэг орлогыг нь хамгийн эхлээд харна. Зээл хүсч байгаа иргэн цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр, бизнесийн орлоготой бол Монголбанкны журамд зааснаар татварын цэнхэр дэвтэрийг шаардах юм байна. Click To TweetТүүнчлэн сүүлийн зургаан сарын хугацаанд ажил бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх гэх мэт  зүйлсийг харах юм.

Зээл хүсэгч иргэний бүрдүүлэх материал: Click To Tweet
  •  худалдан авалтын зээлийн өргөдөл /банкнаас авна/
  • 3*4 хэмжээтэй цээж зураг
  • Зээл хүсэгчийн болон өрхийн гишүүдийн иргэний  үнэмлэх, түүний хуулбар
  • Худалдан авах барааны нэхэмжлэх

Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материалыг бүрдүүлж,  Ультрасоник, Шугам Инженеринг, МонВаттд, Нью Анверса, Альфа Капитал Групп, Ёл Эко, Эс Жи Кореа Кабель зэрэг компаниудын бараа бүтээгдэхүүнийг урьдчилгаагүй авах боломжтой. Эдгээр компанийн бүтээгдэхүүнийг авбал танай гэрийн хуучин зуухыг 150 мянган төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл, халаагуураа суурилуулах гэж танай гэрт очход та хуучин зуухаа 150 мянган төгрөгөөр зарах юм. Click To Tweet

Зээл хүсэгч байгууллагын бүрдүүдэх материал:

  • Хэрэглээний зээлийн өргөдөл /банкнаас авна/
  • 3*4 хэмжээтэй цээж зураг
  • Дээрх материалыг бүрдүүлсэн иргэн тус банктай хамтран ажиллаж буй
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Барьцалдуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад материал байх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ