“Ювентус” 2020 онд Неймар, Мбаппе эсвэл Погбаг авахаар төлөвлөж байна

Турины “Ювентус” клубын удирдлага 2020 оны зуны дамжуулалтын цонхоор хөлбөмбөгийн оддын нэгийг авахаар төлөвлөж байна гэж La Gazzetta dello Sport мэдээлэв.

Италийн клубын авахыг хүсч байгаа хөлбөмбөгчдийн жагсаалтад “Пари Сен-Жермен” багийн довтлогчид болох Неймар, Килиан Мбаппе, “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Пол Погба нар багтжээ.

Испаний эзэн хааны баг “Реал Мадрид” мөн Мбаппе, Погба нарыг сонирхож байгаа бол Каталоны “Барселона” Неймарыг бүрэлдэхүүндээ буцаахыг хүсч байгаа.

Сануулахад, Погба өмнө нь 2012 – 2016 онуудад “Ювентус” багт тоглож байсан. Турины багтай хамт 26 настай Франц залуу дөрвөн удаа Италийн Сери А лигийн аварга болж, улсынхаа хоёр цом, гурван цомын эзэн болсон. “Улаан чөтгөрүүд” -тэй хийсэн хагас хамгаалагчийн гэрээг 2021 оны 6-р сарын 30 хүртэл тооцсон бөгөөд нэг улирал сунгах хувилбарыг багтаасан байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ