
Өнөөдөр яг одоо Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан асуудлыг УИХ авч хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаа өгнө, сандал суудалд хоргодоод байгаа юм алга гэдгээ хэллээ. Өмнө нь түүнийг албан тушаалаа өгөх, өгөхгүйгээ хэлээгүй хэмээж байсан юм.
Тухайлахад өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй учир дээрх хоёр байгууллагын удирдлагыг хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан.
Гэвч УИХ-ын даргын дээрх шаардлагын дагуу СЗХ-ны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл яригдаж байсан. Тэгвэл энэ удаа Н.Баяртсайхан ийнхүү ажлаа өгөхөөс цааргалахгүй гэдгээ илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.