• “Ногоон” хэв загварт шилжихийг хүсвэл  “Ногоон технологи, Ногоон зээл” чуулганыг сонирхоорой

    2019-10-25

    Бид яагаад  “Ногоон хэв загварт шилжих шаардлагатай вэ” энэ асуултыг  хариултыг та өнөөдөр эхэлсэн  “Ногоон санхүүжилтийн  чуулган”-д ирснээр мэдэх боломжтой.  Чуулганы гол зорилго байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулахаар  БОАЖЯ, ХАС банк хамтран  зохион байгуулж байна.

    Өнөөдөр дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ байгалийн нөөцийн хомстол, уур амьсгалын өөрчлөлт хүн амын тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгааг судлаачид ярих болсон.

    Хэрэв энэ байдлаараа бид цааш явбал 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоос 2 дахин давна гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Тиймээс улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал,  үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж байгальд ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлага хэрэгцээ үүсч байна.

    Харин манай улсын хувьд энэ хэрэгцээг хангахийн тулд холбогдох байгууллагууд  жилийн 8-9 хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн.  Өөрөөр хэлбэл, иргэд өрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалъя гэвэл ногоон зээл авах боломжтой гэсэн үг юм.

    Чуулганыг нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ   “Байгальд ээлтэй, шинэлэг бизнесийг санаачлан хэрэгжүүлж байгаа ААН-үүдийн төрөөс дэмжих бодлого баримталж байна.  Өнгөрсөн чуулгануудын үр дүнд инновацлаг, шинэ техник, тоног төхөөрөмж импортолдог 41 ААН 54 тэрбум төгрөгийн гаалийн татварын хөнгөлөлт эдэлсэн” гэдгийг тодотгосон.

    Өнгөрсөн есдүгээр сараас ХАС банк, Хаан банк, Төрийн банкаар дамжуулан иргэд, ААН-ийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан халаагуур, гэр байшингийн дулаалгын материал, эко жорлон зэрэг бараа бүтээгдэхүүнд 40 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг  олгож эхэлсэн.

    Ногоон зээл жилд 8-9 хувийн хүүтэй  бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар ХАС банкнаас 20 иргэн, ААН ногоон зээл авсан хэмээн ХАС банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул хэлсэн. Энэ нь иргэд “Ногоон технологи, ногоон зээл”-ийн талаар мэдээлэл хангалттай бус байгааг харуулж байгаа юм. Click To Tweet

    Энэ үеэр зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаагаар аж ахуйн нэгж байгууллагууд эко  бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж байна.

    Тухайлбал, “Нью-Анверса” ХХК-ийн танилцуулж байгаа  Монгол ахуйд зориулан Солонгос улсад  үйлдвэрлэсэн “ИЛЧ” нано технологийн цилиндрэн цахилгаан халаагуур  1.450.000, нано эрдэсжүүлсэн “ЭКО цахилгаан халаагуур 1.250.000 төгрөгийн үнэтэй байна. Уг халаалтыг ХАС, ХААН банкаар урьдчилгаагүй хоёр жилийн лизингээр авах боломжтой.

    Мөн ОХУ-ын “РЭССИ” цахилгаан халаагуур халаах талбайн хэмжээнээс хамааран үнэ нь 180.000-625.000 төгрөгийн хооронд байна. Click To Tweet Уг бүтээгдэхүүнийг уламжлалт халаалтын системтэй харьцуулбал, эрчим хүч болон эдийн засгийн хувьд 2-4 дахин хэмнэлт үзүүлдэг ажээ. Энэ мэтчилэн байгаль орчин, эдийн засагт хэмнэлттэй олон бүтээгдэхүүний мэдээллийг та өнөөдөр Туушин зочид буудалд  зохион байгуулж буй чуулганаас авах боломжтой.

     

    “Эко-Илч” усан цахилгаан халаагуур. Дулаан алдагдалгүй бол төвийн дулаанд холбогдсон адил орчинг бүрдүүлнэ. Цахилгаан зарцуулалт хүчин чадлаасаа хамааран 24 цагт 800-2100 төгрөг.

     

    ОХУ-ын “Рэсси” эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур. Халаалтын системийн ухаалаг шийдэлтэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ