Тухайлбал, улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.
Өнөөдрийн байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 7103 хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 93.280 хүүхдийг хамруулахаас 73.199 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 5666 хүнийг хамруулжээ.
Мөн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 1068 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 87.036 хүнийг дархлаажуулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More to that Topic: gereg.mn/news/34546 […]