Сургуулийн орчинд сүнсний баярыг тэмдэглэх хориотой

Сүнсний баярыг аравдугаар сарын 31-нд дэлхийн улс орнуудад онцлон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү баярын үүслийг авч үзвэл 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан  Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд эл өдөр элдэм баг, өмсгөл зүүж  “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.

Манайхны хувьд “Halloween” буюу сүнсний баярын талаар хүүхэд, залуучууд англи хэлний хичээл, өдөр тутам үзэж байгаа зурагтын нэвтрүүлгээс мэдэж авдаг байсан бол сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд өргөн цар хүрээтэй тэмдэглэх болсон.

Тэгвэл боловсролын салбарт тэр дундаа, ЕБС-иудын хүрээнд Halloween-ий баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг сургуулиудад холбогдох яамнаас өгчээ. Click To Tweet

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар сүнсний баяр нь Монгол улсад нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн жагсаалтад багтаагүй байдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ