Германд Ливаны нэгэн бүлгийн эсрэг тусгай ажиллагаанд 400 цагдаагийн ажилтан оролцлоо

Ливаны томоохон бүлгийн эсрэг үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллагын 400 орчим ажилтан оролцож байна гэж Bild сонин мэдээллээ.

Өчигдөр өглөө Германы хэд хэдэн хотод Ливаны нэг гэр бүлийнхний барилгад нэгжлэг хийжээ. Энэ нь 28 орчим объект аж. Мөн уг ажиллагаанд GSG9 терроризмын эсрэг хэлтэс оролцсон байна.

Кланы гишүүдийг Ливанаас Герман руу хууль бус цагаачлал зохион байгуулах, бусад гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ