
Испанийн дарангуйлагч агсан Франсиско Франкогийн шарилыг Мингоррубио оршуулгын газарт дахин оршуулав. Энэ талаар El Pais мэдээллээ.
Пүрэв гараг буюу 10-р сарын 24-ний өдөр Франкогийн шарилыг Мадридаас нүүлгэн шилжүүлжээ. Ингэхдээ нисдэг тэргээр эхнэрийг нь оршуулсан Эль-Пардо дахь Миноррубио оршуулгын газарт аваачжээ.
9-р сард Испанийн Дээд шүүх Франкогийн шарилын эксгумыг тогтоосон. Франко 1939-1975 онд Испанийг дарангуйлан захирч байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.