Допингоос болж Н.Батсуурь даян аварга болох бол Ц.Содномдорж дөнгөж чимэгтэй үлдэнэ

Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн наадмаар допинг хэрэглэж барилдсан нь шинжилгээгээр илэрсэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд цолыг нь олгохоор болсоноо мэдэгдлээ. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгч шийдвэрлэх юм.

Ийнхүү унасан бөхчүүд цол нэмэхээр болбол үзүүрлэсэн Н.Батсуурь даян аварга болно. Мөн Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа начин цол хүртэнэ.

Энэ дундаас наймын даваанд Э.Оюунболдтой тунаад унасан улсын арслан Ц.Содномдорж л цолоо ахиулж чадахгүй чимэгтэй үлдэж байна. Хэрвээ допинг хэрэглээд хүчтэй болчихсон бөхтэй таараагүй бол Ц.Содномдорж арслан улсын наадамдаа түрүүлэх ч боломжтой байсан нь худал биш.

Ийнхүү наадмыг будлиулдаг ийм бөхчүүдэд сууриар нь хатуухан арга хэмжээ авах цаг болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ