Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь 2 жилээр хасна гэв

Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн асуудлаар хуралдаж цолыг хураахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүржээ.

Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдвэрлэжээ.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш, бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, эцсийн  шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ