
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-аас санаачлан зохион байгуулж байгаа “Залуучуудын хөгжлийн сарын аян” үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Залууст ээлтэй үйлчилгээ” арга хэмжээг “Нарантуул” худалдааны төвөөс эхлүүлж байна.
“Залууст ээлтэй үйлчилгээ” үйл ажиллагааны гол зорилго нь худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй иргэдийг залуучууддаа соёлч боловсон үйлчилгээ үзүүлж бусдадаа түгээн дэлгэрүүлэх, найрсаг үйлчилгээг бий болгож сана ачлагатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.
Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, олон нийтэд сурталчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Энэхүү арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан “автобусны үйлчилгээ”-г үзүүлэх бөгөөд эрх зүйч, сэтгэл зүйч, нийгмийн даатгалын мэргэжилтнүүд үйлчилгээ эрхлэгч хүмүүс болон худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Цаашид мөн томоохон худалдааны төвүүдэд уг үйл ажиллагаа нь тогтмол зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.