
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Photoshop программын анхан шатны сургалт, Солонгос хэлний анхан шатны сургалтуудаар хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэж байгаа юм.
Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд http://child.gov.mn/?p=35136 хаягаар орж сургалтын анкетыг татан авч buyandelger8877@gmail.com хаягаар сургалтын анкетыг ирүүлнэ.
Мөн нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно. Бүртгэлийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Information to that Topic: gereg.mn/news/34480 […]