
УДБЭТ-ын энэ жилийн төлөвлөгөөт ажлын нэг хэсэг нь Жизель балетын 40 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр анх тайзан дээр тавигдаж байхад нь дүр бүтээж байсан ахмад бүжигчид болон өнөө цагийн залуу уран бүтээлчид, удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ.
Тус театрын дарга Ц.Төвшинтөгс “Сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжгийн оргил бүтээл яахын аргагүй Жизель балет. Азид ганцхан байдаг Монгол Улсын сонгодог урлагийн тайзан дээр тоглогдсоноос хойш 40 жил өнгөрсөн байна. Анх тавигдаж байсан яг тэр хувилбараараа өдгөөг хүртэл тоглогдож байгаа гайхамшигтай уран бүтээл” хэмээн онцолсон.
“Жизель”-ийн сонгодог урлагийн бүжгэн жүжгийн бүх цаг үеийн хаан бүтээл гэж нэрлэдэг. Click To Tweet Учир нь, тус балетад бүжиглэсэн уран бүтээлчид академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын бүжигчин болж чаддаг шалгуур өндөртэй уран бүтээл ажээ.
1979 оны 12 дугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер ф.Г.Кайдани дэглэн тавьж, удирдаачаар нь Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх нар ажиллаж байсан тэр цагаас хойш “Жизель” балет Монголын тайзнаа 181,182 дахь удаагаа энэ сарын 26, 27-ний өдрүүдэд тоглогдох гэж байна.
А.Аданы Жизель балет анх 1841 онд Парисын Гранд Опера театрын тайзнаа тоглогдож байсан бол 1878 онд Орос орны их театрын тайзнаа тавигдаж байжээ.
Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээсэн юм. Click To TweetТариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү бүжгэн жүжгийг Романтизмын үеийн шилдэг бүтээл гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Жизель”-ээс хойш 30 жилийн дараа “Хунт нуур” бүжгэн жүжгээ бичихийн тулд “Жизель”-ийн хөгжмийг нарийн судалж, санаа авсан гэдэг.
Анхны “Жизель”-д Зууны манлай, Ардын жүжигчин Ю.Оюун тоглосон тэр цагаас хойш үе үеийн уран бүтээлчид чадварлагаар, мэргэжлийн өндөр төвшинд өөрт оногдсон дүрээ бүтээж ирсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.