
2020 оны төсвийн төсөлд зөвхөн боловсролын салбарт хамгийн их буюу 301.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр хуваарилсан. Энэ хөрөнгөөр 259 барилгыг өргөтгөх болон шинээр барих юм. Мөн ЕБС-ийн бага ангийн сурагчийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол, дотуур байрны хоолны зардалд 57.1 тэрбум төрөг төсөвлөж байгаа. Click To Tweet
Үүнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал боловсролын салбарын төсөв өссөн дүнтэй байгаа юм. Үүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг” Энэ жил урсгал зардлууд өссөн. Олон сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохтой холбоотойгоор багш, ажилчдын орон тоо өссөн. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг 2020 онд дуусгахаар хөрөнгө төсөвлөсөн нь зардал өсөх бас нэгэн шалтгаан. Өмнөх жилүүдэд боловсрол, соёлын салбар дахь хөрөнгө оруулалт хоёр гурван жил үргэлжилж байгаад царцчихдаг байсан. Үүнийг ирэх оноос дуусгавар болгоё гэж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн.
Боловсролын салбарт хамгийн их мөнгө төсөвлөдөг ч сургуулиуд гурван ээлжээр хичээллэх явдал байсаар байгаа. Энэ нь сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдүүдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан. Тодруулбал, энэ жил гэхэд ЕБС-ийн сурагчдын тоо 50 мянгаар нэмэгдэж 645 мянга болсон нь 300 сургууль шинээр барих хэмжээний ачаалал үүссэн гэсэн үг юм. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: gereg.mn/news/34445 […]