“Угаарын хийд хордсон гэх дуудлага буурч байна” гэв

2019-10-24

Нийслэлийн Онцгой комисс сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

НОБГ-ын хэлтсийн дарга Нэргүй Өнгөрсөн хоногт яаралтай тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрийн хордлогын нийт дөрвөн дуудлагаар 7 том хүн, 2 хүүхэд ирсэн байна. Үүнээс 4 хүнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэнийг эмчилж буцаасан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт насанд хүрсэн 2 хүн хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд нийт 240 дуудлагаар 580 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дуудлагын тоо сүүлийн өдрүүдэд харьцангуй буурч байна ” гэлээ.

НМХГ-ын дэд дарга Бямбасүрэн “Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотын товчоонуудаар орж ирж буй автомашинуудад хяналт шалгалт хийхэд Өлзийт хорооллын нэг товчоонд 2 тонн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлж, машиныг буцаасан. Мөн Тавантолгойн замд 5 тонн, Өлзийт-1 товчоонд 7 шуудай, Эмээлтэд 5 шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн, буцаах арга хэмжээ авсан.

Өлзийт-1 товчоогоор сайжруулсан шахмал түлш хотоос гаргахыг завдсан. Энэ үйлдлийн тухайн иргэнд анхааруулаад буцаах арга хэмжээ авлаа. Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийсэн. СХД-ийн дугаар хорооны айл Налайхаас авсан 35 тонн нүүрс нөөцлөн түлж байсан. 2018 оны хоёрдугаар сард авсан нүүрс гэж айл мэдээлсэн.

Зууханд нь шалгахад түүхий нүүрс түлээгүй байсан. Тиймээс уг нүүрсийг түгээхгүй, хэрэглэхгүй байх анхааруулга өгч, зохих байгууллагад хандаж түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солих арга хэмээн авах анхааруулан өгсөн гэж мэдээлэв.

Иргэдийн анхаарах зүйлс:

Нийслэлийн онцгой комисс өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцуулсан.
Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 1 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх , иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцуулав.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ