Токиогийн “Ногоон Олимп”-ын төлөвлөгөө

Токио хотноо ирэх жил болох Олимпийн наадмын үеэр хот дотроо дулааныг буцаан ойлгох резинээс бүтсэн зам, усыг шингээн дахин ашиглах явган хүний зам гэх мэт инновацийг нэвтрүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг 0 байлгахаар төлөвлөжээ.

Жишээлбэл, Олимпийн наадмын үеэр ажилтнуудын өмсөх дүрэмт хувцас дахин боловсруулсан хуванцар түүхий эдээр бүтжээ. Click To Tweet

“Олимп бол маш том арга хэмжээ учраас наадмын үеэр иргэдийг уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудалд татан оролцуулах сайхан боломж” гэж орлогч дарга Кумико Сугавара Пенанг хотноо болсон НҮБ-ын чуулган уулзалтан дээр хэлжээ.

Нээлтийн болон хаалтын ёслолын арга хэмжээ болох цэнгэлдэхийг барихад орж буй мод, материалыг дараа нь нийтэд зориулсна гудамж талбай, амралтын сандал байгуулахад дахин ашиглана.

Мөн бидний мэдэж байгаачлан, Click To TweetНийт 5000 ширхэг медаль хийхэд 6.2 сая хаягдал гар утас ашиглажээ. Япон даяар 2400 гаруй хаягдал утас цуглуулах цэг байршуулж, Японы иргэд ч үүнд идэвхтэй оролцсон байна.

Үүгээр ч зогсохгүй, олимпийн бамбарыг хөнгөн цагааны хаягдлыг дахин боловсруулж хийсэн бол хүндэт зочдын үг хэлэх индрийг ахуйн, далайн хуванцар хаягдлыг дахин боловсруулан хийжээ. Click To Tweet

Наадмын үеэр гэрэл цахилгаанд хэрэглэгдэх эрчим хүч бүгд сэргээгдэх эрчим хүч байх аж. Click To Tweet

Токио хотын олон жилийн дунджаас харвал 7-8 саруудад агаарын хэм цельсийн 30 градус давж халдаг ажээ. Хэт халалтаас үүдэлтэй тамирчид болон тэмцээнийг сонирхон ирэгчдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс Токио хотын албан байгууллагуудыг дээврээ ургамалжуулах, ус цацдаг системийг нэвтрүүлэхийг хүсчээ.

“Бид мэдээж Олимпын наадмыг амжилттайгаар зохион байгуулахыг хүсч байгаа боловч наадмын үеэр аль болох хүлэмжийн хийн ялгарлыг 0 байлгах инновацийн шийдлүүдийг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна” хэмээн Токио хотын ажлын албаны байгаль орчны судлаач Жуничи Фужино онцолжээ.

Зөвхөн Олимпийн наадмын үеэр бус арга хэмжээ дууссаны дараа ч дээрх шийдлүүдийг Токиогоос бусад хотуудад нэвтрүүлэх аж.

Эх сурвалж: weforum

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ