Фэйсбүүкийг Америкийн ардчилалд учирч буй хамгийн том аюул гэж нэрлэжээ

“Фэйсбүүкийн улс төрийн сурталчилгаанд хандаж байгаа байдал нь Америк улсын ардчилалд ноцтой эрсдэл үүсгэж байна” гэж Cambridge Analytica компанийн хуучин ажилтан Британни Кайзер хэллээ.

“Ямар нэгэн гадны хүчин зүйл биш, чухам фэйсбүүк бол бидний ардчилалд нүүрлэж буй хамгийн том аюул” хэмээжээ.Хоёр долоон хоногийн өмнө Марк Зукерберг Фэйсбүүкийн зүгээс улс төрсдийн буруу ташаа мэдээлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг түгээж, тэр байтугай сонгогчдыг дарамтлах тактик ашиглаж буй явдалд  ямар ч шүүлтүүр тавихгүй болсноо мэдэгдснийг онцлон, ийнхүү дүгнэжээ.

Энэ сарын эхээр Фэйсбүүк компани, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жое Бидэн болон хүүгийнх нь талаарх худал мэдээлэл агуулсан Доналд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажилд цензур тавихгүй болсноо мөн адил мэдэгдсэн юм.  CNN агентлаг Жое Бидэний талаарх худал мэдээлэл бүхий дээрх сурталчилгааг тавихаас татгалзжээ.

Харин ирэх 2020 оны есдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар тус компанийн дүрмийг зөрчсөн ч гэсэн улс төрийн контентод худал мэдээлэл байгаа эсэхийг шалгахаас авахуулаад устгах арга хэмжээ авахгүй аж.

Эх сурвалж: cnbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ