• Саарал жагсаалтад оруулсны гол буруутан Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно

    2019-10-23

    Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар Монгол Улсын  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо хангалттай бус гэж үзэн цаашид хяналтад байх орнуудын жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг өрөөндөө дуудаж, ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

    Энэ үеэр өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, ажлын хэсгийн шалгалтын үр дүнд хийсэн ажлын тайланг нь сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно” гэсэн байна.

    Монголбанкны зүгээс саарал жагсаалтад Монгол Улс орсон нь  ганц байгууллагад тавьсан дүн биш “Монгол Улсад тавьсан дүн” гэж мэдээлсэн билээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ