“Жонсон&Жонсон”-ы хүүхдийн цацлагнаас хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас “Жонсон &Жонсон” компанийн хүүхдийн цацлагнаас шөрмөсөн чулуун найрлагатай бодис олдсон гэж мэдээлсний дараа тус компани АНУ даяар худалдаалагдаж байсан 33 мянган ширхэг бүтээгдэхүүнээ буцаан татжээ.

Энэ сарын эхээр “Жонсон&Жонсон” компанийн цацлагыг арван жил хэрэглэсний эцэст хорт хавдартай болсон хэмээн Индианагийн их сургуульд ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан нэгэн профессор шүүхэд нэмэмжлэл гаргасан юм.

Хариуд нь тус компанийн гүйцэтгэх захирал Алекс Горски “Бидний үйлдвэрлэдэг талк, хүүхдийн цацлагат шөрмөсөн чулууны орц найрлага байхгүй. Үүнийг ч батлах олон судалгаа, шинжилгээний ажлууд бий” гэж байв.

Харин энэ сарын 16-ны өдөр АНУ-ын Хоол, эмийн агентлагаас  Жонсоны хүүхдийн цацлаганаас шөрсөмөн чулууны нэг төрөл болох хорт хавдар үүсгэгч карцероген гэх бодис илэрснийг мэдээлжээ.

АНУ-ын Хоол, эмийн агентлагаас судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: reuters

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ