Б.Болороо:Миний нөхрийг их хэмжээний согтолттой байсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна

2019-10-23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой нь болсон Б.Болороо өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа Click To Tweet. Түүний нөхөр ажиллаж байсан байрны цахилгаан шатны хонгил руу унаж амиа алдсан байхыг 19 хоногийн дараа олсон юм. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэргийг холбогдох байгууллагууд шалгасан ч өнөөг хүртэл  үнэн зөвөөр шийдэхгүй байгаа учир ийн хэвлэлд хандаж байгаагаа хэлэв.

Б.Болороо:

Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход өгөөгүй. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй бөгөөд хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ.

Click To Tweet

Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан.

Мөн задлан  шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг наймдугаар сарын 17-нд буюу бүтэн сар гаруйн дараа л мэдсэн.  Долдугаар сарын 17-нд манай нөхрийг ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг байгааг мэдсэн хэр нь биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан.  Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, лифтэнд хүн гацсан байна, гарга гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан.  Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн яагаад дуугарсангүй вэ?

Мөн задлан шинжилгээгээр согтолтын зэрэг маш өндөр гарсан байгаа. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ. Тиймээс би шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна.

Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Станц нь нөхөрт маань байсаар байтал станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан байна шүү дээ. Тиймээс шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байгаа учир дахин хийхийг хүсч байна. Мөн Мэргэжлийн хяналтын газарт ажлын байрны осол мөн эсэхийг шалгуулахыг хүсч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ