
Эх газар Хятад улсаас Хонконгийн удирдагч Кэрри Ламын оронд “түр хугацааны ” орлон захирагч томилохоор төлөвлөж байна гэж Financial Times-д мэдээлжээ. Эрх чөлөөний төлөө Хонгконгчуудын тэмцэл ийнхүү олон сарын турш үргэлжлэх болсон нь Кэрри Ламын засаглалыг дуусах болсон шалтгаан аж. Хятад улсын хувьд тэрээр эх газрын зүгээс эрх мэдлээ улам бэхжүүлж, эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж үзэн тэмцэж буй Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалыг тараах аянгын саваа болон хувирчээ.
Зургадугаар сарын дунд үеэс гэмт хэрэгтнийг эх газар Хятад руу шилжүүлэх шүүх хуулийн төслийг эсэргүүцэн сая сая Хонгконгчууд гудамжнаа гаран жагсаж эхэлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчдын зүгээс Хонгконгийн удирдлагад өөрчлөлт оруулахаас өмнө одоо байгаа нөхцөл байдлаг тогтворжуулж өгөхийг хүсчээ. Хонгконгчуудад хүчээр асуудлыг шийдэж байгаа мэт харагдахыг хүсэхгүй байна гэжээ.
Хятадын Ерөнхийлөгчд Ши Жинпин шийдвэрээ гаргавал 2022 онд дуусах ёстой байсан Ламын томилолт хугацаанаасаа өмнө буюу ирэх оны гуравдугаар сард дуусна.
Ламын залгамж халааг авах боломжтой хүмүүсийн жагсалат дунд Хонгконгийн Мөнгөний удирдлагын газрын дарга Норман Чан, Санхүүгийн нарийн бичгийн дарага асан Хенри Тан нарын нэрс багтжээ.
Эх сурвалж: guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.