ЦЕГ: Хураан авсан түүхий нүүрсийг “Амгалан” ДЦС-д зарж, мөнгөөр нь иргэдэд шахмал түлш авч өгч байна

Сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа болон түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтолтой холбоотой асуудлаар ЦЕГ, НМХГ, Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлого авснаас 226 нь бага насны хүүхэд байна. Одоогоор  тэдний 41 нь эмчилгээнд хамрагдаад байгаа бол найм нь эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас баржээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Иргэд угаарын хийнд хордож амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллага анхаарлын гадна үлдээхгүй, харин цаашид зөрчлөөс сэргийлэхээр олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь галлагааг зөв хийгээгүйн улмаас иргэдийн амь нас хохирч байна” хэмээн ярилаа.

Угаарын хийн улмаас иргэдийн дунл шахмал түлшинд эргэлзэх асуудал үүсээд буй. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ, “Сайжруулсан шахмал түлшинд эргэлзэх юм байхгүй. Түлшний үйлдвэрийн горимд мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 цагийн тогтмол хяналт тавин ажиллаж байгаа учраас иргэд маань харин яндан, зуух пийшин, галлагаандаа анхаарах хэрэгтэй байна” гэв. 

Хүйтний улирал эхлэхтэй хамт түүхий нүүрс хэрэглэх зөрчил олширчээ

Хүйтний улирал эхэлж, иргэд түүхий нүүрс нууцаар түлэх явдал олширчээ. Иймд гэр хорооллын өндөрлөг газруудад хяналтын цэгүүдийг байршуулж, х“Ингэж  хураан авсан түүхийн нүүрсийг “Амгалан” ДЦС-д зарж мөнгөөр нь шахмал түлш авч өгч байгаа” гэж  ЦЕГ-аас мэдээллээ. Түүхий нүүрс зөвшөөрөлгүй түлэх, нэвтрүүлэхэд иргэн 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл, ААН, байгууллага 10 сая төгрөгөөр торгууль ногдуулна. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ