
“Хүн хүнээсээ айж явах ёстойг, тэр тусмаа Монгол хүн Монгол хүнээсээ айж явах ёстойг малчин эмэгтэй би биеэрээ мэдэрч байна “хэмээн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Д.Мөнгөнхун Олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө санаашран. Click To Tweet өгүүллээ.
Хэдэн үеэрээ мал дагаж жилийн дөрвөн улирлыг элээсэн энгийн нэгэн малчин эмэгтэй ийн айдас түгшүүр дунд амьдрах болсон нь орон нутагт нь үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж буй Сентерра гоулд компаний охин компани “Степ гоулд “ компани Click To Tweet-тай холбоотой ажээ.
Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш том машины цагаан тоосон дунд тэднийх болон нутгийн малчид амьдрах болсон байна. Түүнчлэн, малын бэлчээр нь хумигдаж, ундны усны хомсдол үүсчээ. Эл байдлыг нутгийн малчид эсэргүүцэж тэмцэл өрнүүлсэн ч эцэстээ сэтгэл санаа, бие мах бодиороо хохироод үлджээ.
Уурхайн залуучууд малчин Мөнгөнхунг арматур төмрөөр далайн, дээрээс нулимж, дөрвөн мөчөөс нь чирч зодсон байна.
Өнгөрсөн зун Мөнгөнхунгийнх хоёр эр үхэр гаргахад уушги, элэг нь битүү идээ болсон байжээ. Энэ тухайгаа нутгийн удирдлагууд болон малын эмчдээ дуулгасан байна. Дараа нь хотруу шинжилгээнд явуулсан гэсэн боловч хариу нь ирээгүй гэх тайлбарыг сонссоор өдийг хүрчээ. Цаашлаад энэ тухай ярьвал өөрийнх нь буруу мэтээр загнаж, ойшоохоо больсон талаар тэрээр хэлсэн юм. Лиценз олгохдоо малчдын газартаа давхардуулж олгосон нь ч зөрчил үүсэх гол шалтгаан болсон байна. Хэдэн үеэрээ нутаг орондоо амьдарч буй малчид газрын гэрчилгээтэй байсаар байтал газраа алдаж эхэлжээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт амьдарч буй 13 өрх яг энэ байдлаар хохирч тус компанитай нөхөн төлбөрийн хэлцэл хийхээс өөр аргагүйд хүрчээ. Click To TweetХүний эрх, хөгжлийн Азийн форум байгууллагаас Хэнтий болон Дорнод аймагт байгаль орчин болон нутгийн иргэдэд үзүүлж буй уул уурхайн нөлөөллийг баримтжуулах тайланг өнөөдөр танилцуулах үеэр олон улсын хүний эрхийн байгууллагууд дээрх үйлдлийг байж боломгүй хүний эрхийн ноцтой зөрчил гэж дүгнэж байна.
Хэнтий аймгийн Биндэр сумынхны хувьд хоол тэжээлийн гол эх үүсвэр болсон биологийн олон төрөлт байдлаар баялаг Онон голын ай сав газарт уурхайн үйл ажиллагаа зөвшөөрсөн нь ихээхэн эрсдэл учруулж байгааг уг тайланд онцолжээ. Орон нутгийн иргэд Онон голын салаа болон ойн зурвас газартай ойрхон гурван уурхай ажиллаж байгаад ихээхэн сэтгэл зовниж байгаа тухайгаа хэлсэн байна. Хүний эрхийн хөгжлийн төвийн тэргүүн Г.Уранцоож “Уул уурхайн нөлөөллийн улмаас малчид хохирч байгаа олон баримтыг өгүүлж болно. Малчид, орон нутгийн засаг захиргаа уул уурхай уг нь ойлголцох ёстой. Гэтэл өнөөдрийн бодит түр төрх хэрүүл зодоон хийсэн тэмцлийн хэлбэртэй байна. Үүнийг зохицуулах арга зам механизмыг тодорхой болгох шаардлагатай” гэсэн юм.
Орон нутгийн иргэд, малчдын амьжиргаа аюулгүй байдалд нинжа нар ч нөлөөлж байгааг тайланд дурьдсан байна. Тухайлбал, Хэнтийн аймгийн Батноров сумын бэлчээрийн нутагт эрдэнийн чулуу болон үнэт металл хайх зорилгоор нүх ухаж бэлчээр нутгийн экосистемийг алдагдуулах болсон гээд олон баримтыг энэ үеэр дэлгэлээ.
Монгол хүн төрсөн нутагтаа ингэж дээрэлхүүлж болох уу?Улс төрчдийн хайр зарлаад байдаг гадаадын хөрөнгө оруулагчид нь энэ үү!!!!ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМАНД ОЛБОРЛОЛТ ХИЙХЭЭР ОЧСОН СЕНТЕРРА ГОУЛД КОМПАНИЙ ОХИН КОМПАНИ СТЕП ГОУЛДЫНХАН ЭСЭРГҮҮЦСЭН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХАРЬЦАЖ БУЙ БАЙДАЛ.Өнөөдөр тэднийг ингэж байхад бид дуугүй байвал маргааш таныг ийм байдалд ороход хэн ч дуугарахгүй. Нөгөө хүний эрх хаачсан бэ????
Posted by Сэтгүүлч Б.Отгон on Monday, October 21, 2019
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Here you will find 11708 more Information to that Topic: gereg.mn/news/34242 […]