
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Өглөөний 09:30 цагт эхэлсэн шүүх хурлыг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хойшлууллаа.
Шүүх хурал энэ сарын 31-ны 08:30 цагт болохоор болсон байна. А.Ганбаатарын өмгөөлөгчид өөр шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлжээ.
Шүүх хурал хойшилсны дараа Г.Доржзодов “Шүүх хурал болоогүй байгаа тул наана нь янз бүрийн юм урьдчилж ярих шаардлага надад байхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо өгөхөд арай эрт байна. Хурал хуралдаад энэ асуудал тогтоогдох байх. Шүүхийг шударга шүүгээсэй л гэж бодож байна” хэмээв.
Нийслэлийн прокурорын газраас тэднийг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шүүхэд шилжүүлээд байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More Info here on that Topic: gereg.mn/news/34212 […]