Д.Ган-Очир:Банкууд гадаад төлбөр тооцоон дээр зардлаа багасгахын тулд харилцагч нартаа ачаалал үүрүүлж болзошгүй

2019-10-22

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос дараахь асуултад хариулт авлаа.

-2020 оны төсөв хэт тэлэлттэй орж ирлээ гэж эдийн засагчид шүүмжилж байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Сонгууль угтсан төсвийн хэт тэлэлтийн үед урсгал зардлын өсөлт бий болоод энэ нь эдийн засагт үзүүлдэг сөрөг үр дагавруудыг бий болгох вий гэсэн болгоомжлол байна.  Зарим эдийн засагчийн хувьд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд төсвийн сахилга батыг сайн бүр маш  сайн хангах ёстой гэж бодож байна.

Сахилга бат гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Үүний өчүүхэн нэг хэсэг болох төсвийн алдагдлыг хэт өндөр биш байлгах ёстой юм. Төсвийн зардлыг 2020 онд 20 хувиар өснө гэдэг үзүүлэлттэй өргөн барьсан. Click To Tweet

Гэхдээ төсвийн зардлыг гаргаж байгаа зүйлс нь нийгэм болон эдийн засгийнхаа хувьд үр ашигтай байх ёстой юм. Click To Tweet

 

Ялангуяа нийгмийн үр ашиг нь   өнөөдөр бидний хувьд маш чухлаар тавигдах ёстой. Ядуурал 28.5 хувьтай өндөр төвшинд хадгалагдсан хэвээр байгаа эдийн засгийн  үзүүлэлттэй үед  зорилтот  бүлэг рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг бодитоор үр дүнтэй авч хэрэгжүүлэх нь чухал.  Орлогоос гадна боловсролтой, эрүүл байлгах  гэх мэтчилэн.

Ингэсний үр дүнд зорилтот бүлгийн иргэд нийгмийн дараагийн шат давхаргад өөрийгөө аваад явах боломжтой болно. Энэ боломжийг нь бий болгох ёстой. Click To Tweet

Орлого багатай өрхийн эдгээр  боломж хязгаарлагдсанаас улбаалан дараагийн боломжууд хаагддаг нийгэм рүү орох юм бол маш том сөрөг үр дагавартай юм.  

Өөрөөр хэлбэл, үр дүнд нь ядуу орлого багатай иргэд эргээд популист улс төрчдийнхөө аманд ордог эрсдэл бий болно. Click To TweetГаднын улс орнуудын бодит жишээ ч бидэнд сургамж болохоор байна.  Тэгэхээр нийгмийн үр ашгийг маш сайн бий болгох ёстой юм. Эдийн засгийн  агуулгаар нь аваад үзвэл хэт тэлсэн, ялангуяа импортыг урамшуулсан, үр  ашиггүй төслүүдрүү мөнгө  орох юм бол эргээд  төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын ханшийн сулрал бий болгоно. Одоо 5.1 хувь гээд төсвийн алдагдлыг оруулсан  энэ төвшинд батлах нь  чухал. Хэтрүүлэх эрсдэлүүд бидний тооцоогоор байна.

Орлого ДНБ-ээс 1.7 хувиар  дутуу гүйцэтгэх эрсдэлүүд байгаа. Энэ нь  төсвийн алдагдлыг тэр дүнгээр өсгөнө гэсэн үг. Тэгэхээр эдгээр эрсдэлүүдийг  тооцож эрсдэлийг шингээсний дараа ч гэсэн 5.1  хувиас хэтрүүлэхгүй байвал макро эдийн  засгийн ирэх жил түүний дараагийн жилийн тогтвортой байдалд чухал.

-Саарал жагсаалтад орсон нь төсвийн бодлогод хэр нөлөөлөх вэ. Цаашид яаж уялдуулах вэ?

-Олон нийтийн дунд гадаад төлбөр тооцоо  саатах  юм байна. Үүнийг дагаад валют хомстоно, ханш сулрана гэх мэт  хүлээлт өнгөрсөн амралтын өдрүүдээд гарлаа. Гэхдээ Монгол банкны  албан ёсны мэдэгдэл гарсан. Гадаад төлбөр тооцоон дээр саатал гарах зүйл огт  байхгүй. Харин гадаад төлбөр тооцоон дээр банкууд дээр зардал үүсэх байх. Үүнийгээ банкнууд багасгахын тулд харилцагч нар дээрээ тодорхой төвшний ачааллыг үүрүүлж болзошгүй Click To Tweet.  Түүнээс биш бид бүхэн төлбөр тооцоогоо хийдгээрээ хийнэ, картаа  олон улсад ашигладгаараа ашиглана. Макро эдийн эдийн  засгийн үр дагаврыг сонирхож байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт томоохон мега төслүүд хэвийн үргэлжлэнэ, зээлжих  зэрэглэл дээр сөрөг нөлөө байхгүй. Экспорт түүхий эдийн үнэ саарал жагсаалтад Монгол Улс багтсанаас үл хамаараад дэлхийн зах зээл дээр тогтдог. Тиймээс эдийн  засгийн сууриуд энэ жагсаалтад орсон эсэхээс үл хамаарах юм. Өнөөдрийн сулралт бол саарал жагсаалтад орчихлоо гэсэн мэдээг ашиглах гэсэн улс төрийн магадгүй ашиг хонжооны зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил. Зах зээл дээр үүсч байгаа валютийн ханшийн савлагааг мэдээж  төв банк зохицуулна. Тэр утгаараа хөөс хагараад тогтвортой байдал хангагдана.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ